Ил задгай худалдаа эрхлэгчдийг торгож, талбайг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Ил задгай худалдаа эрхлэгчдийг торгож, талбайг чөлөөлөв

Ил задгай худалдаа эрхлэгчдийг торгож, талбайг чөлөөлөв

Үндэсний их баяр наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тус газрын 240 улсын байцаагч 13 дугаар зуун цогцолбор болон Хүй долоон худагт хяналт тавьж байгаа юм. Мөн баярын өдрүүдэд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэлтэд хяналт тавьжээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг угтан долдугаар сарын 3-9-нд “Хар хорин”,  “3,4 дүгээр Хороолол”, Барс 1 худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа ил задгай хүнсний худалдаа эрхлэгчдэд гэнэтийн шалгалт явуулжээ. Хяналт шалгалтаар есөн иргэний үйл ажиллагааг зогсоож гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ. Мөн Хар хорин хүрээ ХХК-нд худалдааны төв орчмын ил задгай худалдааг таслан зогсоох, худалдаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангахгүй байх тухай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж