Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв | News.MN

Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Сангийн яам дунд, их сургуулиудын татвар төлөлтийн байдлыг шалгаж эхэлснийг мэдэгдээд тэдгээр сургуулиуд хүүхдүүдэд радикал зүүний үзэл суртал суулгаж байна хэмээн буруутгажээ.

Тэрбээр твиттер дээрээ “Их сургууль, дунд сургуулиуд хэтэрхий олон байгаа нь хүүхдүүдэд боловсрол биш хэт зүүний үзэл суулгаж байна. Түүнчлэн Сангийн яам тэдгээр сургуулиудын татвар төлөлт, санхүүжилтийг судалж эхэлснийг хэлмээр байна. Шалгалтын үр дүнд суртал ухуулга хийсэн, олон нийтийн эсрэг үйл ажиллагаа хийсэн сургуулиудын санхүүжилтийг зогсоох болно. Бидний хүүхдүүд боловсрох ёстой болохоос биш, нэг талыг барьсан үзэл суртал суух ёсгүй” хэмээн жиргэсэн байна.

Одоогоор Сангийн яам боловсрол, суртал ухуулгыг чухам хэрхэн ялгах нь тодорхойгүй байгаагаас гадна энэ нь тус сургуулийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Жишээ нь аливаа байгууллагын үзэл санааны итгэл үнэмшлийг буруушаах нь холбооны хуулиар хориотой байдаг аж.

Их сургуулийн багш нарын хувьд зүүний үзэлтэй байх нь тийм ч шинэ зүйл биш билээ. Тухайлбал 2018 оны нэгэн судалгаанаас харахад ардчилсан үзэлтэй багш нарын тоо бүгд найрамдах үзэлтэй багш нарынхаас 10-ыг харьцах нь нэг харьцаагаар илүү байсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-11 66.181.185.174

Боловсрол нь хуртэл узэл суртлаар хуваагдсан ямар тэнэг улс бэ??!! Татвараас еер зуйл боддоггуй, эруул мэнд нь хамгаалалтгуй ноль, одоо боловсролоо дарамтлах нь, зугээр л хар наймаачин хун юм.

Avatar

Diplomat 2020-07-11 172.58.231.24

Bolovsrolfui hotsrogdson hun hamgiin uurchlugdduggui hetsuu baidag. Tiim humuus udirdlagad garahaar dandaa albadlaga, tsereg tsagdaa, daranguilal ruu yavdag. Bakud ajilchdiig uildveriin ezdiiin esreg turhirch, businessmenuudiig shantajlaj, bank deereemdej huvisgalchdad mungu bosgodog, tuuniig ee ulam aas shorongoor nileen yavsan, ben hertsgii zavhai (eejtei ni yavj baigaad ohintoi ni suusan gedeg) Stalin , zuraaxh Hitlertei adil yamar ch bolovsrolfui , undestnii asuudal hariutsaj kavkaziinhnaa z

Avatar

Зочин 2020-07-11 66.181.161.54

Туркийн эрдоганы араас орлоо шүү

Avatar

Vol 2020-07-11 120.22.0.34

Joe baiden eronhiilogch bolosoi.

Avatar

Зочин 2020-07-11 139.5.217.253

ЭДГЭШГҮЙ ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж