Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

Трамп их сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Сангийн яам дунд, их сургуулиудын татвар төлөлтийн байдлыг шалгаж эхэлснийг мэдэгдээд тэдгээр сургуулиуд хүүхдүүдэд радикал зүүний үзэл суртал суулгаж байна хэмээн буруутгажээ.

Тэрбээр твиттер дээрээ “Их сургууль, дунд сургуулиуд хэтэрхий олон байгаа нь хүүхдүүдэд боловсрол биш хэт зүүний үзэл суулгаж байна. Түүнчлэн Сангийн яам тэдгээр сургуулиудын татвар төлөлт, санхүүжилтийг судалж эхэлснийг хэлмээр байна. Шалгалтын үр дүнд суртал ухуулга хийсэн, олон нийтийн эсрэг үйл ажиллагаа хийсэн сургуулиудын санхүүжилтийг зогсоох болно. Бидний хүүхдүүд боловсрох ёстой болохоос биш, нэг талыг барьсан үзэл суртал суух ёсгүй” хэмээн жиргэсэн байна.

Одоогоор Сангийн яам боловсрол, суртал ухуулгыг чухам хэрхэн ялгах нь тодорхойгүй байгаагаас гадна энэ нь тус сургуулийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Жишээ нь аливаа байгууллагын үзэл санааны итгэл үнэмшлийг буруушаах нь холбооны хуулиар хориотой байдаг аж.

Их сургуулийн багш нарын хувьд зүүний үзэлтэй байх нь тийм ч шинэ зүйл биш билээ. Тухайлбал 2018 оны нэгэн судалгаанаас харахад ардчилсан үзэлтэй багш нарын тоо бүгд найрамдах үзэлтэй багш нарынхаас 10-ыг харьцах нь нэг харьцаагаар илүү байсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж