Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлуулав | News.MN

Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс хуралдааныг хойшлуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүйгээс дөнгөж сая цуцаллаа.

Хуульд зааснаар ирцийг 50 хувьд хүргэхэд 9 гишүүн ирэх ёстой юм. Энэ удаагийн хуралдаанд оролцохоор 8 гишүүн бүртгүүлжээ. Тэднээс эхнээсээ залхаж гарч явсаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Оюун нар тунаж үлдсэн юм.

Тус байнгын хороо хуралдсан бол Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал хэлэлцэгдэх байлаа. Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор дээрх асуудал орж ирж буй бөгөөд нийт 11 мянган га талбайг хамруулан Ноён уулыг тусгай хамгаалалтад авахаар заасан. Ноён уулыг тусгай хамгаалалтад авахгүй бол хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэгдэнэ гэж иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс асуудал тавьсаар ирсэн юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-12 103.229.123.251

Хүүхдийн 20 мянга гэсэн коко авч болох сэдвүүдээр болохоор хуралдаж зурагтаар гарчихаад, но-той ноцтой сэдвээр болохоор хурлаас зугатаад байх юмаа гарууд.

зочин 2016-01-12 188.23.249.124

БХы дарга нь хэн билээ Дарга нь үлбэгэр бол гишүүд нь яаж тоохов дээ чааваас! Бенз билүү!

зочин 2016-01-12 43.242.242.59

тэд одоо бүгд тойрогтоо ард түмэнд хайр зарлаад завгүй гүйж яваа байх.энэ байнгын хорооны хурал,энээ тэрээ тэдэнд огтхон ч сонирхолгүй байгаа.

gg 2016-01-12 103.9.88.210

Танай сайтын фото зургийн нягтшил сүүлийн үед яагаад муу болоод байна аа.

Зочин 2016-01-12 43.242.243.28

ИРЭХ СОНГУУЛИАР ЭД НАРЫГ БҮГДИЙГ НЬ АМРААХААР ЮМ БАЙНА ДАА. БИ БИЕ ЗАСЧИХСАН ГЭРЭЭ ЗАСЧИХСАН ОДОО УЛС ОРОН АРД ТҮМЭН ТА НАРЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛМААР БАЙНА ГЭЖ ГУЙЖ УЙЛЖ БАЙГААД УИХ-ЫН ГИШҮҮД БОЛСОНОО МАРТСАН ЮМ БАЙХДАА.

Зочин 2016-01-12 103.26.194.129

Ийм л байна, ахиад сонгогдохоор бидэнд тулгаад байгаа этгээдүүд. Одоо бүр яасан ч яадаг юм гэж байх шив. Хариуг чинь удахгүй барих л болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж