Зөвшөөрөлгүй газар бие засахыг хэн хянах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй газар бие засахыг хэн хянах вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд 30 км тутамд зориулалтын 00-д бие зассан эсэхийг хэн хянах вэ гэдэг асуудал хөндөгдлөө. Уг хуулийн төсөлд олон улсын чанартай авто замд зориулалтын бус газар бие засч болохгүй гэсэн утга агуулгатай заалт орсон аж.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн тайлбарлаж буйгаар олон улсад мөрддөг жишгээр бол 30 км тутамд 00 байх шаардлагатай. Зориулалтын бус газарт бие зассан байлаа гэхэд цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэг нь хяналт тавих уу. Энэ бол хяналт тавихад бэрх асуудал. Хуульчлахад ч бэрх учраас ийм асуудлыг Засгийн газар журмаар зохицуулах ёстой гэдгийг хэлж байв.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн тайлбараар бол Эрүүл ахуйн тухай хуульд энэ асуудлыг харин ч нарийн зааж өгөх ёстой. Тэгж байж цаашдаа олон улсад мөрдөгдөж байгаа стандарт, хууль энэ бүхэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Мөн дээрх шаардлага тавигдаад эхлэхээр жуулчид аялж зугаалахад ч амар болох аж. Учир нь тодорхой зохицуулалтгүйгээс хот, хөдөөгийн замд нийтийн тээврийн жолооч дуртай газраа зогсдог. Зогссон газар нь зориулалтын 00 байвал зорчигч үйлчлүүлнэ, байхгүй бол жалга руу орж морь хардаг гэнэ. Тиймээс энэ зохицуулалтыг хуульдаа суулгаж өгөх нь зөв гэж үзэж байгаа юм.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс 20 гаруй санал гаргасан бөгөөд одоо санал хураалгаж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж