Хятадын групп Холливудын студийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Хятадын групп Холливудын студийг худалдан авчээ

“Юрийн галавын цэцэрлэг”, “Годзилла” киног бүтээсэн “Legendary Entertainment” студийг Хятадын групп худалдан авч байна. Хятадын “Wanda” групп Холливудын студийг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авч байгаа аж. Ийнхүү “Legendary Entertainment” студи Хятадын хамгийн чинээлэг эрхэм Ван Жяньлиний мэдэлд шилжиж байна. “Дэлхийн кино зах зээлд Америкийн кино компаниуд тэргүүлэх байр суурийг эзэлж байгааг өөрчлөх болно” хэмээн Ван Жяньлинь мэдэгджээ.

Ван Жяньлиний үүсгэн байгуулсан “Wanda” групп нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг боловч хүрээгээ энтертайнмент, цахим худалдаа чиглэлд тэлжээ. Өмнө нь тус групп Америкийн “AMC” энтертайнментийг 2012 онд 2.6 тэрбум ам.доллараар худалдан авснаар дэлхийн хамгийн том кинотеатрын сүлжээг эзэмшигч болсон байна. Мөн Испанийн хөлбөмбөгийн “Atletico Madrid” клуб, Швейцарийн спортын маркетингийн “Infront” группыг эзэмшдэг аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж