Статистикийн мэдээ хэзээ гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Статистикийн мэдээ хэзээ гарах вэ?

Сар бүрийн 10-нд Монгол Улсын нийгэм эдийн засгийн тайлан гаргаж танилцуулдаг байсан бол энэ сарын статистикийн мэдээ гараагүй байгаа бололтой, тогтсон хугацаандаа статистикчид тайлангаа танилцуулсангүй.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж Бүртгэл статистикийн ерөнхий газар болж хувирсан бөгөөд даргаар нь С.Мэндсайханыг томилсон юм.  Хуучин даргаа шинэ байгууллагын даргаар томилуулахын тулд статистикийнхан мэдэгдэл хүртэл гаргаж байсан билээ.

Хоёр байгууллага нэгтгэх ажил ид  явагдаж байгаа болоод ч тэр үү, ажилчид, албан хаагчид нь  ажлаа хийхээс илүү ажилтайгаа үлдэхэд анхаарлаа хандуулав уу, эсвэл өнгөрсөн оны статистик мэдээг гаргахад их хугацаа шаардлагатай болсон уу ямартай ч сар болгоны 10-нд хэвлэлийнхэнд улсын орны эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулдаг мэдээллээ хэзээ хийх нь  тодорхойгүй байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж