Аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүд бяртай байна

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүд бяртай байна

Аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүд бяртай байна

НЭМЭЛТ: 

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хоёр даваа өндөрлөлөө. Эхний хоёр давааны дараагаар олон олон сонирхолтой үр дүнгүүд гарлаа.

  • Аймгийн арслан Д.Ням-Очир улсын начин Ш.Шинэбаяраар
  • Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын начин Г.Баасандоржоор
  • Аймгийн арслан Д.Батбаатар улсын начин Ч.Ганзоригоор
  • Аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Б.Батжаргалаар
  • Аймгийн арслан Ж.Алтаншагай улсын начин Б.Ганхуягаар
  • Аймгийн арслан Б.Чинбат улсын начин М.Бат-Отгоноор
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын начин Ц.Чимэддоржоор
  • Аймгийн арслан Ц.Эрхэмбаяр улсын начин Э.Ванданцэрэнээр
  • Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын начин Т.Ганжадаар
  • Аймгийн арслан Ц.Ганбат улсын начин Д.Тамираар
  • Аймгийн арслан Д.Аззаяа улсын начин Ж.Дагва-Очироор
  • Цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын начин Д.Амаржаргалаар
  • Аймгийн арслан Б.Доржсүрэн улсын начин А.Даваанямаар
  • Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан улсын начин Ж.Ням-Эрдэнээр
  • Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ улсын начин Н.Баярбаатараар тус, тус давлаа.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Ядамсүрэн энэ жилийн баяр наадмаас эхлэн нэрээ сольж Т.Довчинсэмбээ гэх нэртэй болжээ. Тэрбээр хоёрын даваанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлээр хоёр давж, гурвын даваанд тунаж үлдлээ.

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Гурвын даваа 09:00 – 10:40
  • Дөрвийн даваа 10:50 – 12:30
  • Тавын даваа 13:00 – 14:40
  • Зургаагийн даваа 15:00 – 15:40
  • Долоогийн даваа 16:00 – 17:20
  • Наймын даваа 17:30 – 18:00
  • Есийн даваа 18:10 – 18:50

УЛСЫН НАЧИН Б.СЕРИК ТЭРГҮҮТЭЙ УЛСЫН ЦОЛТНУУД ӨВДӨГ ШОРООДЛОО

Үндэсний их баяр Наадмын хүчин бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын даваанд аймгийн начин Ц.Гантөмөр улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн харцага Т.Түвшинтулга өдгөө 64 настай улсын начин Л.Цэвээнээр тус тус хоёр давлаа. Харин өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ залуу бөх Т.Мөнхбатаар хоёр давжээ.

Мөн аймгийн харцага П.Жавхлантөгс улсын начин Ц.Цэрэнчимэдээр, аймгийн харцага Д.Пүрэвдорж улсын начин Б.Баянмөнхөөр, аймгийн заан Э.Мөнхжаргал улсын начин Л.Гантулгаар, аймгийн заан Б.Мандалбат улсын начин Б.Заяамандахаар, аймгийн заан Б.Уртнасан улсын начин Б.Багахүүгээр, цэргийн заан О.Батжаргал улсын начин С.Батсууриар, аймгийн заан Л.Батсайхан улсын начин Б.Амарзаяагаар, аймгийн заан Б.Болдбаатар улсын начин Ж.Чулуунбатаар, аймгийн заан Э.Энх-Амгалан улсын начин А.Алтанхуягаар, аймгийн арслан О.Наранбаатар улсын начин Б.Серикээр тус тус хоёр давлаа.


УЛСЫН АРСЛАН Х.МӨНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ БӨХЧҮҮД УНАЖ, НЭГИЙН ДАВАА ӨНДӨРЛӨЛӨӨ

НЭМЭЛТ:

Улсын арслан Х.Мөнхбаатар залуу бөх Э.Баярбатад, аймгийн арслан Г.Баяржавхлан залуу бөх О.Мөнхбаясгаланд, цэргийн заан Д.Алтаншагай залуу бөх Б.Энхмэндэд, цэргийн заан Н.Нямаа залуу бөх Г.Мөнхбаярт тус тус өвдөг шороодсоноор нэгийн даваа өндөрлөлөө.


XIII зуун цогцолбор газарт явагдаж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадамд төр, түмнээ хүндэлж зодоглож буй өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 64 настай улсын начин Л.Цэвээн нар нэгийн даваанд давлаа. Одоогийн байдлаар улсын цолтон бөхчүүд учраанууд даваад байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байна.

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Нэгийн даваа 11.30 – 16.00
  • Хоёрын даваа 16.10 – 19.30

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Гурвын даваа 09.00 – 10.40
  • Дөрвийн даваа 10.50 – 12.30
  • Тавын даваа 13.00 – 14.40
  • Зургаагийн даваа 15.00 – 15.40
  • Долоогийн даваа 16.00 – 17.20
  • Наймын даваа 17.30 – 18.00
  • Есийн даваа 18.10 – 18.50
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж