Жейсон Стэтхем, Роузи хоёр сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Жейсон Стэтхем, Роузи хоёр сүй тавьжээ

“Victoria`s Secret”-ийн загвар өмсөгч Роузи Хантингтон Уайтли таван жил үерхсэн жүжигчин Жейсон Стэтхемтэй сүй тавьснаа саяхан “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр мэдэгдсэн байна. Хэдийгээр хос хоёрын хэн нь ч “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшээгүй боловч уран бүтээлч найз нөхдөө дэмжихээр очсон аж. Тээвэрлэгч киноны дүрээр манай үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Жейсон Стэтхем, түүний сүйт бүсгүй Роузи нар 20 насны зөрүүтэй ч хайр дурлалд нас хамаагүй гэдгийг батална гэж байгаа бололтой.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж