Казахстан: Covid-19-өөс аюултай өвчин дэгдсэн гэдэг нь худлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Казахстан: Covid-19-өөс аюултай өвчин дэгдсэн гэдэг нь худлаа

Казахстан: Covid-19-өөс аюултай өвчин дэгдсэн гэдэг нь худлаа

БНХАУ Covid-19-өөс илүү аюултай үл мэдэгдэх өвчин Казахстанд дэгдсэн хэмээн мэдээлснийг Казахстаны эрх баригчид үгүйсгэжээ.

БНХАУ-аас Казахстанд суугаа Элчин сайдын яам долдугаар сарын 9-нд үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэлгэрч, 1700 хүний амийг авч одсон хэмээн мэдэгдсэн билээ. Ингэхдээ тэд “Казахстаны Эрүүл мэндийн яам болон бусад агентлагууд шинэ өвчнийг нарийвчлан судалж байгаа ч чухам ямар вирус гэдгийг нь тодорхойлж чадахгүй байна” хэмээн мэдээлсэн байна.

Элчин сайдын яамны хэлснээр үл мэдэгдэх шинэ хатгалгаа өвчин зургадугаар сарын дунд үед маш их газар авсан ба зарим нутагт өдөрт зуу зуун шинэ тохиолдол илэрч байгаа гэжээ.

Харин долдугаар сарын 10-нд хийсэн мэдээллээр Казахстаны Эрүүл мэндийн яам гарвал нь тодорхойгүй вирусийн халдвар илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь шинэ бас үл мэдэгдэх өвчин биш хэмээжээ. Тэд “БНХАУ-ын хийсэн мэдээллүүд бодит байдлаас хол зөрж байгаа гэдгийг Казахстаны Эрүүл мэндийн яам албан ёсоор баталж байна” хэмээжээ.

Тэгвэл Элчин сайдын яам тус өвчний халдварын тохиолдол гурван хотод л гэхэд 500-аар нэмэгдсэний 30 нь маш хүнд байдалтай байгаа гэсэн байна. Тэр дундаа тэрхүү өвчний улмаас энэ жил 1772 хүн нас барсны зарим нь хятад хүн байгаад зогсохгүй 628 хүн зургадугаар сард нас барсан нь дээрх өвчин коронавирусээс ч аюултай байж магадгүйг харуулж байна хэмээсэн аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж