ХӨСҮТ: Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 нь эдгэлээ | News.MN

ХӨСҮТ: Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 нь эдгэлээ

COVID-19

ХӨСҮТ: Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 нь эдгэлээ

ХӨСҮТ: Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 нь эдгэлээ

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд 3154 хүн  ажиглалтад байна. Шинээр 124 хүн тусгаарлагдлаа.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 142 дуудлага иржээ. АНУ, Казахстан улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 10 мянга гаруй иргэнд хийсэн тандалт судалгаагаар халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Иргэдээс баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар их асууж байна. Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ажиллана. Нийслэлийн дүүргийн эмнэлгүүд 10:00-16:00 цаг хүртэл ажиллана.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:  ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит өчигдөр /2020.07.10/нийт 681 иргэний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, ажиглах байрны 262 /Истанбул-УБ чиглэлийн /, ажиглах байрны 18 хүн, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 160, Багабаян дахь 100 иргэн, идэвхтэй тандалтын зорилгоор таван хүнд хийсэн шинжилгээ, Ачаа тээврийн 14 жолооч, Замын-Үүд боомтоор хил нэвтэрсэн 99 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 99 хүний шинжилээний хариу тус тус сөрөг гараад байна.

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2020.07.11/ гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 хүн эмчлэгдээд байна. Эдгэсэн гурван хүний тухайд 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй эдгэж 16 хоног хүртэл эмчлүүлсэн байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, July 10, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-11 172.58.140.128

Manai emch suvilagch emnelgiin ajiltnuud mundag yumaa Mongolchuud ih surhii evderchiheegui humuus yum bna!

Avatar

Уншигч 2020-07-11 211.36.132.55

Ихэнхи нь эдгэрлээ. Гээд байгаа нь тэд халдвар тээгчид тудийгуй бугд коронагаар увдсун геж ойлгуулаад байнаа.

Avatar

Зочин 2020-07-11 172.58.140.128

Ovooshdee sain bna ene dohionii huuhen ih ohoordmoor yumaa. Hotol olonooroo Saihan naadaarai!

Avatar

намдаа хайртай 2020-07-11 139.5.219.67

МАН байгаагүй бол үхэр МОнголчууд бүгд үхэх байсан. Эмч нартаа намынхаа бага хурлын гишүүд болгоцгооё.с Намдаа хайртай шүү.

Avatar

Лорд 2020-07-11 66.181.184.27

Манай Монгол эрүүл мэндээ жаахан хөгжүүлээд авбал бас болоод л явчих гээд байгаа юм даа. Эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмч нартаа баярлалаа.

Avatar

Irgen 2020-07-11 202.9.46.160

Ene tsagiin egel baatruud emnelgiin ajilchiddaa eruul enkh sain saihnig husie.

Avatar

Зочин 2020-07-11 122.201.23.201

огцом огцом олноороо эдгэд байх чинь

Avatar

Зочин 2020-07-11 64.119.27.81

ogtson edgesen hun alga, 16 honog gedeg chin bas l hugtsaa shd. Bitgii hudlaa yum gargaj, tsuurhal uusgej taraah geed bai.

Avatar

Зочин 2020-07-11 172.58.140.128

Olon honolooshdee odoo argagui edgeh bolson.

Avatar

Зоч 2020-07-11 66.181.161.67

Нийт эмч нартаа баяр наадамдаа сайхан наадахыг хүсэн ерөөе..

Avatar

Зочин 2020-07-11 66.181.161.104

Манай баатрууд шүү. Та бүхэндээ Жэнкогийн биш Монгол улсын баяр наадмын мэнд дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж