Галзуу шүтэн бишрэгчийг шоронд хорив

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Галзуу шүтэн бишрэгчийг шоронд хорив

Америкийн дуучин Лана Дел Рэйн галзуу шүтэн бишрэгч түүний гэрт хулгайгаар орж, дуучны эд зүйлээс зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс 84 хоног шоронд хоригдох ял сонсчээ. Залуу дуучны шүтэн бишрэгч дөнгөж 19 настай бөгөөд өөрийгөө дуучинд дурласнаас болж солиорсон гэж цагдаад мэдүүлсэн гэнэ. Лана Дел Рейд хайрын захиа бичиж салахаа больсон түүнийг цагдаа нар нийгмийн сүлжээгээр хайж олсон байна. Цагдаа нарын олсон нэгэн захиандаа тэрбээр дуучин бүсгүйтэй диваажинд сүй тавьсан гэж бичсэн байжээ. Шүүхээс түүнд 84 хоногийн хорих ялаас гадна таван жилийн туршилтын хугацаа өгсөн бөгөөд нэг жилийн хүмүүжлийн хөтөлбөрт хамрагдах юм байна. Мөн түүнчлэн шүтэн бишрэгч этгээдийг дуучинд 100 метрээс дотогш ойртохгүй байхыг анхааруулсан байна. Дуучин Лана Дел Рэй энэ сард шүүхэд бас өөр хоёр этгээдийн талаар гомдол гаргажээ. Тэд олон нийтийн өмнө дуучин руу хашгичан дайрч, нүүж, өөр газар очсон ч хойноос нь дагаж очдог бөгөөд шөнө цонхны нь доор орилж хашгичин, шуудангийн хайрцагт нь хайрын захидал үлдээдэг гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж