Элон Маск хөрөнгөөрөө Уоррен Баффетийг давлаа | News.MN

Элон Маск хөрөнгөөрөө Уоррен Баффетийг давлаа

Элон Маск хөрөнгөөрөө Уоррен Баффетийг давлаа

Элон Маск хөрөнгөөрөө Уоррен Баффетийг давлаа

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск нийт хөрөнгөөрөө Уоррен Баффетийг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын долдугаарт бичигдлээ хэмээн Блүмберг мэдээлжээ.

Тесла компанийн хувьцаа 10.8 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 1544 ам.доллар болсноор нийт үнэлгээ нь 286.5 тэрбум ам.долларт хүрчээ. Улмаар Маскын хөрөнгө өчигдөр/2020.07.10/ 6 тэрбум ам.доллараар нэмэгдсэн аж.

Маск компанийхаа 20.8 хувийн хувьцааг эзэмшдэг нь дангаараа 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх агаад хувийнх нь Space X болон газар доорх хонгил ухдаг компаниудых нь хөрөнгө асар ихээр хэмжигддэг билээ.

Харин Баффетийн хөрөнгө энэ долоо хоногт багассан нь Беркшайр Хатавэйн 3 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааг буяны үйлст хандивласантай холбоотой аж. Энэ нь түүний ихэнх хөрөнгөө сайн дурын үйлст зарцуулах төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тесла компанийн хувьцаа 500 гаруй хувиар өсч S&P 500-ийн бараг бүх компаний үнэлгээг давсан байна. Ялангуяа автомашин үйлдвэрлэлийн салбарт Тесла дэлхийн хамгийн үнэтэй компани болсон байна.

Энэ эрчээрээ хөрөнгө нь өсвөл Маск удахгүй дэлхийн хамгийн баян хүн болох Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безосын дээр гарч чадна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-11 202.131.245.162

Гадны улсуудын баячууд нь ингээд л гар утас компьютер машин сайт апп гэх мэт зүйлийн эзэд байх юм манайхан шиг бөх дуучин биш бгаа биз

Avatar

Зочин 2020-07-11 192.82.73.104

Манайхан 22 зуунд хиймэл оюун ухаанаар тэргүүлэх болой

Avatar

Ard 2020-07-11 202.131.225.197

hairtsagnaas gaduur setgedeg mundag zaluu, iim baitsgaa

Avatar

Зочин 2020-07-11 202.72.246.98

creatives are always better than money maker.cos they do capital not money.

Avatar

Ner 2020-07-11 66.181.186.56

Ter muu ievreegiin deer garsan ni yamaidaa

Avatar

Зочин 2020-07-11 39.115.114.99

Өвөө одоо хөгширсөн. Тэгээд ч одоо болоошдээ амармаар юм ажлын мал байх

Avatar

Зочин 2020-07-11 39.115.114.99

Мөнгө сонирхдог хүн болгон уорэн өвөөг мэдлэг байх хэрэгтэй . мэдэхгүй бол ич. Солонгос драма биш ану баячуудын ярилцлага кино зөндөө байхад үзэхгүй. Ойлгоод орёуулах чадваргүй байх л даа эдийн засагчдаар орчуулуулбал болийшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж