НААДАМ: Д.Батсуурийн хонгор халзан, О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ: Д.Батсуурийн хонгор халзан, О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ

НААДАМ: Д.Батсуурийн хонгор халзан, О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам албан ёсоор эхэлж, уртын дууны шуранхай хадан хурдан хүлгүүдийн тоос дэгдэж байна.  Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Азарга насны морьдын уралдаан өнөө өглөө 07.00 цагт эхэлж, гарааны зурвасаас хөдөлсөн билээ.

Мөн Дорнод аймаг байгуулагдсаны 89  жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 57 хүлэг шандас шалгаж Булган аймгийн харьяат Алдарт уяач Д.Батсуурийн хонгор халзан түрүүлжээ. Мөн Хэрлэн сумын харьяат С.Ганбатын бор, тус сумын харьяат Н.Батпүрэвийн бор халзан, Халхгол сумын харьяат Алдарт уяач Б.Энхдолгионы хээр, Баянтүмэн сумын харьяат сумын Алдарт уяач М.Тогмидын хүрэн тус тус хурдаллаа.

Харин Өмнөговь аймаг үүсч хөгжсөний яруу алдарт 89 жилийн баяр наадмын азарганы уралдаанд тус  аймгийн 29 ажнай хүлэг уралдснаас Ханбогд сум О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж