Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг өчигдөр /2020.07.10/ нээжээ. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долдугаар сардаа багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх аж.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт нийт 16.35 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна.
А.АНИР