"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна" | News.MN

"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

COVID-19

"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

ДЭМБ-ын ерөнхий захирал цар тахал улам хүчирхэгжсээр байхад ард иргэдийн анхаарал болгоомж суларч, удирдагч нар ажлаа муу хийж байгааг зэмлээд, дэлхий нийтээр нэгдэхийг уриалжээ. Коронавирус анх бүртгэгдсэнээс хойш хэдий хагас жил өнгөрсөн ч тархалтыг тогтоон барьж чадаагүйн дээр хэд хэдэн оронд халдвар авагсдын тоо өмнөхөөсөө ч эрчимтэй өсч байгаа билээ.

Тедрос Адханом Гебрейсус мөн “Найзууд минь, алдаа гаргах хэрэггүй. Бидэнд тулгараад байгаа хамгийн том асуудал коронавирус биш юм байна. Бидний гол асуудал бол муу удирдлага нэгдэж чаддаггүй байдал юм. Өвчнөөс болж хоорондоо хагаралдах, олон хүний амь насыг аварч чадахгүй байх нь эмгэнэл. Бид тархай бутархай байдалтайгаар энэ тахлыг дарж чадахгүй” хэмээн энэ долоо хоногт Женевт хийсэн мэдээлэлдээ дурьджээ.

Түүний ийнхүү хэлсэн нь хэд хэдэн орны удирдагч, тэр дундаа дотооддоо халдварын тоог хязгаарлаж чадаагүй хэр нь ДЭМБ-ын эсрэг “дайн зарласан” Дональд Трамптай холбоотой бололтой.

АНУ-д өдөр тутамд хамгийн олон хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсээродоо 3,3 саяд хүрээд байна. Мөн нас барагсдын тоо хэдийн 71 мянга 377 болжээ. Мөн маск зүүхээс татгалзаж байсан Миссиссиппи мужийн 26 хууль тогтоогч халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэдний хавьтагчдыг илрүүлэн шинжлэх ажиллагаа эхэлсэн байна. Иймд иргэд маск зүүхийн чухлыг сургамж болгон авч, мөн адил маск зүүхээс үргэлж татгалздаг Трампын эрүүл мэндэд эргэлзэж эхэлсэн байна.

Харин Латин Америкт гурав дахь улсын Ерөнхийлөгч халдвар авсан нь Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес аж. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хэд хэдэн хүмүүсийн шинжилгээний хариу бас эерэг гарчээ. Үүнээс өмнө Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро, Гондурасын Ерөнхийлөгч Жуан Орландо Хернандез нар халдвар авсан нь тогтоогдсон юм.

Дэлхий даяар нийт халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар 12 сая 615 мянга 367, нас баралт 562 мянга 11, эдгэсэн хүний тоо 7 сая 320 мянга 877-д хүрчээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ халтар байгаамуу 2020-07-11 43.228.131.114

Энэ халтар Хятадтай хуйвалдаж мэдээлэл нууж дэлхийг суйруулж хаячаад одоо хуртэл ендер сэнтий дээрээ заларсан хэвээр уу?

Avatar

Damva sanjaajav 2020-07-11 59.153.114.172

Эрдэмтэн. Та дэлхийн хүмүүсийн эрүүл мэндийн төлөө их ажил хийж энэ корона 19 ны өвчнийг устгахыг бодож дэлхий ард түмэнд анхааруулж оюун ухаан сэтгэл санаагаа зориулж байгааг ардчилсан монголын ард түмэн эмч сувилагч төрийн тэргүүн нар.сайн ойлгож.байна монгол улс энэ аюулт өвчнийг дотоод доо алдаа гүй улс харина гаднаас зөөвөрлөгдөн ирсэн өвчнийг эмч сувилагч нар эмчлэн. Эдгээж байна танд амжил хүсье

Avatar

Зочин 2020-07-11 202.126.89.85

Haltar ajilaa hiij chadahgui b**s

Avatar

Зочин 2020-07-11 98.206.15.23

yun pyaldaga yum bichdiin.Naad bbagii chin chinii bichseniig oilgoh n bitvii hel mo gol uls yamar heleer yardagiig ch mededgui hujaagiin utsan huuheldei

Avatar

Зочин 2020-07-11 139.5.216.176

Тэнэг тоглоомын хүүхэлдэй. Яг энэ муугын удирдлага дор, бас коронагын шалтгаанаар нэгдэж харагдаач….. а******н боссууддаа ахицтай үйлчилж оноо авах гээд л… Алин хэзээний зорилго төлөвлөгөө нь ил болчихоод байхад… Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үг бий. Өөрсдөө удахгүй коронагаа хамгийн хүчтэй хэлбэрээр тусаад, там руугаа тонилно

Avatar

Зочин 2020-07-11 192.82.70.19

зөв бичиж чадахгүй байж хүнийг элдвээр зүхэх юмаа. Муугын – муугийн , коронагын – коронагийн

Avatar

Зочин 2020-07-11 139.5.217.253

ЭМЧ ХҮН БАЙЖ ТРАМПЫН ШИЗОТОЙГ ОДОО Л МЭДЭРЧ БАЙНАА ДАА

Avatar

Зочин 2020-07-11 202.126.90.134

Энэмуу халтайсан сдагаас болж дэлхий дампуурчаад байна

Avatar

Trump 2020-07-11 174.246.224.157

h*** muu hujaa

Avatar

Зочин 2020-07-11 202.9.46.129

ANU-d 134,000 hun nas baraad bna. Too barimtaa zasna uu

Avatar

amarbayasgalan haanaas ene toog olov ??? 2020-07-11 202.9.46.129

71 мянга 377 ???

Avatar

Z 2020-07-11 103.26.194.218

Tonil virus taraagch min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж