"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

COVID-19

"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

"Тахал улам хүчирхэгжиж байхад муу удирдагчид нэгдэж чадахгүй байна"

ДЭМБ-ын ерөнхий захирал цар тахал улам хүчирхэгжсээр байхад ард иргэдийн анхаарал болгоомж суларч, удирдагч нар ажлаа муу хийж байгааг зэмлээд, дэлхий нийтээр нэгдэхийг уриалжээ. Коронавирус анх бүртгэгдсэнээс хойш хэдий хагас жил өнгөрсөн ч тархалтыг тогтоон барьж чадаагүйн дээр хэд хэдэн оронд халдвар авагсдын тоо өмнөхөөсөө ч эрчимтэй өсч байгаа билээ.

Тедрос Адханом Гебрейсус мөн “Найзууд минь, алдаа гаргах хэрэггүй. Бидэнд тулгараад байгаа хамгийн том асуудал коронавирус биш юм байна. Бидний гол асуудал бол муу удирдлага нэгдэж чаддаггүй байдал юм. Өвчнөөс болж хоорондоо хагаралдах, олон хүний амь насыг аварч чадахгүй байх нь эмгэнэл. Бид тархай бутархай байдалтайгаар энэ тахлыг дарж чадахгүй” хэмээн энэ долоо хоногт Женевт хийсэн мэдээлэлдээ дурьджээ.

Түүний ийнхүү хэлсэн нь хэд хэдэн орны удирдагч, тэр дундаа дотооддоо халдварын тоог хязгаарлаж чадаагүй хэр нь ДЭМБ-ын эсрэг “дайн зарласан” Дональд Трамптай холбоотой бололтой.

АНУ-д өдөр тутамд хамгийн олон хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсээродоо 3,3 саяд хүрээд байна. Мөн нас барагсдын тоо хэдийн 71 мянга 377 болжээ. Мөн маск зүүхээс татгалзаж байсан Миссиссиппи мужийн 26 хууль тогтоогч халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэдний хавьтагчдыг илрүүлэн шинжлэх ажиллагаа эхэлсэн байна. Иймд иргэд маск зүүхийн чухлыг сургамж болгон авч, мөн адил маск зүүхээс үргэлж татгалздаг Трампын эрүүл мэндэд эргэлзэж эхэлсэн байна.

Харин Латин Америкт гурав дахь улсын Ерөнхийлөгч халдвар авсан нь Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес аж. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хэд хэдэн хүмүүсийн шинжилгээний хариу бас эерэг гарчээ. Үүнээс өмнө Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро, Гондурасын Ерөнхийлөгч Жуан Орландо Хернандез нар халдвар авсан нь тогтоогдсон юм.

Дэлхий даяар нийт халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар 12 сая 615 мянга 367, нас баралт 562 мянга 11, эдгэсэн хүний тоо 7 сая 320 мянга 877-д хүрчээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж