Монгол Улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул азарга түрүүллээ | News.MN

Монгол Улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул азарга түрүүллээ

Монгол Улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул азарга түрүүллээ

НЭМЭЛТ:

Эрлийз дээд насны 115 хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөлсөн.

Энэ жилийн Үндэсний их баяр эрлийз дээд насны морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул үрээ түрүүллээ.
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн хар азарга аман хүзүүнд
3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь айргийн гуравт
4. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн шар халзан морь айргийн дөрөвт
5. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр морь айргийн тавд хурдаллаа.


ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД Т.ГАЛБАДРАХЫН ХАЛИУН МОРЬ ТҮРҮҮЛЛЭЭ

Энэ жилийн Үндэсний их баяр Наадмын Их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун морь түрүүллээ.201 дугаартай Ж.Анхням 9 настай хүүгийн унаж уралдсан их нас түрүүлсэн байна.

2. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул% аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага. Уралдаанч 12 настай Б.Батсүлд.

3. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр. Уралдаанч 10 настай Б.Бат-Оргил

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор. Уралдаанч 10 настай П.Пүрэвбат

5. Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал. Уралдаанч 11 настай Г.Мөнхболд

Их насны морьдын уралдаанд 2 хүүхэд мориноосоо унасан бөгөөл бэртэл гэмтэлгүй байна гэсэн мэдээллийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлж байна.


НЭМЭЛТ:

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.11/ 13.20 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 237 их насны морьд бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Их нас 25 км зайд уралдана.

Их насны морьдын уралдаанд 261 хүлэг бүртгүүлснээс 179 нь гарааны зурхай руу хөдөллөө.


ТӨВ АЙМГААС 55 ДАХЬ АЗАРГА ТӨРИЙН ИХ БАЯР НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ

НЭМЭЛТ: Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарга насны морьдын уралдаан өндөрлөлөө. Энэ жилийн наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж торгон жолоогоо өргөжээ.

Тэгвэл аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хээр азарга, айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын Р.Дуламсүрэнгийн хар азарга, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн хээр буурал азарга, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн азарга тус тус хурдаллаа.

Ийнхүү Төв аймгаас 55 дахь азарга төрийн их баяр наадамд түрүүллээ.

 


АЗАРГАНЫ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан өнөөдөр /2020.07.11/ 07.00 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 174 азарга бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлжээ.

Хүй долоо худагт өнөөдөр азарга, их нас, эрлийз дээд морьдын уралдаан болно. Тодруулбал,

  • 07:00-11:00 цагт Азарга
  • 12:00-15:00 цагт Их нас
  • 16:00-19:00 цагт Эрлийз дээд

Хурдан морийг насны ангиллаар нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 18-20 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулдаг аж.

Өчигдөр хуваарийн дагуу хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх байсан ч олон хоног үргэлжлэн орсон усан борооны улмаас хязаалан, эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаан албан ёсоор хойшлогдсон. Эдгээр насны морьдын уралдааныг долдугаар сарын 13-ны өдөр нөхөн зохион байгуулахаар болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2020-07-11 174.246.224.157

Hychin hiideg gar mon yy

Avatar

Зочин 2020-07-11 192.82.71.91

Ардын наадам биш болж дээ. Мөнгөтэй хүний э****з адууг мөнгөөр оруулж тэд нар нь айраг түрүүг нь авах

Avatar

Зочин 2020-07-11 59.153.112.170

Нэг удаагийн тариа нь л 350- 650 мянга байдаг.

Avatar

Зочин 2020-07-11 59.153.112.170

Допингийн ш нжилгээ хийгээч

Avatar

Po 2020-07-11 202.55.188.36

Данзаннямын Даваахүү гуай түрүүлэх иорь гээд ярьж байсан аргагүй мэдэж байна шүү

Avatar

Зочин 2020-07-11 43.228.131.151

Tyryychiin azarganuud zamdaa 45 mil hurdtai yavj, bariand 40 miliin hurdtai orloo gej Oyunbaatar tailbarlagch yarij bna. e****z geed baigaa morid ch argagvi l hurdan yum bainaa.
Ehnii 50 garui azragiig haruullaa,tsumuuruu l 12,5-aas 50 huvi tai aduunûd bainaa. Hasagdsan 40,3 huvi ni ch (74) edneesee yalgaraad baih yum algaa.

Avatar

Зочин 2020-07-11 66.181.187.245

Nohoin b**s…

Avatar

Зочин 2020-07-11 202.126.88.39

Энэ телевизийн шууд нэвтрүүлгээр байс хийгээд гарад бга зар сурталчилгааг болимоор юмаа. Үзэх бүр сонирхолгүй болгож бга.

Avatar

Зочин 2020-07-11 66.181.177.67

ih huraliin spnguulis setgel gutarsan songuulin dund sanal niilehgui zaluus ih janjin Suhbaatar talbai deer tsuglaarai. ene odor talbai deere naadam hiine. tor zasag bidniig yaj gomdooson tuhai yarina zalusa.

Avatar

MU-iin irgen 2020-07-11 202.179.11.226

Bayariin mend, saihan naadaarai

Avatar

Зочин 2020-07-11 103.229.120.157

Hahaha yu genuu teneg shees ve

Avatar

zochin 2020-07-11 66.181.177.67

ih huraliin songuulis setgel gutarsan songuulin dund sanal niilehgui zaluus ih janjin Suhbaatar talbai deer tsuglaarai. ene odor talbai deere naadam hiine. tor zasag bidniig yaj gomdooson tuhai yarina zalusa.

Avatar

Зочин 2020-07-11 103.229.120.157

Teneg shees min z**l

Avatar

Зочин 2020-07-11 66.181.187.245

Zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж