Өндөр эрсдэлтэй газруудыг илүү шалгана

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Өндөр эрсдэлтэй газруудыг илүү шалгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан аймаг, нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүнтэй цахимаар холбогдож, энэ онд хийх ажлаа тодорхойлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага 2016 оныг “Ил тод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, улсын /ахлах/ байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдэд хандсан жил” болгон зарлажээ. Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийх, тайлагнах үйл ажиллагаагаа цахимжуулан, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, “Шилэн хяналт” цахим системийг бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, өндөр эрсдэлтэйд тооцогдсон газарт хяналт шалгалт хийх гэнэ. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 95 683 объектод эрсдэлийн үнэлгээ хийхэд 14 517 нь буюу 15.2 хувь нь эрсдэл ихтэй, 45 287 буюу 47.3 хувь нь дунд, 35 879 буюу 37.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Үнэлгээгээр их, дунд эрсдэлтэйд тооцогдсон 40 512 шалгуулагч этгээдийн давхардсан тоогоор 95 683 объектоос 9 924-ийг энэ онд төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар болжээ.

Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 тандалт судалгаа, 12 хяналт шинжилгээ, 36  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 сургалт хийх ажээ. 2015 онд эрсдэл өндөртэй 9 381 объектод төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 объектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж