"Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа санацгаая"

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

"Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа санацгаая"

"Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа санацгаая"

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын нээлт XIII зуун цогцолборт нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ!

Он цагийн эрх, түүхэн хувь тохиолоор дэлхий даяхнаар тархан түгсэн элэг нэгт монгол угсаатнууд аа!

Монголчууд бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай – Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож, үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Бидний ихэс дээдэс эртнээс нааш наран, саран, ариун галаа тахиж, Есөн хөлт Их Цагаан тугаа цэнгүүлж, эрийн гурван наадмаа хийдгээ эцэг мөнх тэнгэр, этүгэн эх газар, эрдэнэт их хүмүүний гурамсан их баяр цэнгэл гэж үзсээр ирсэн билээ.

Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ.

Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.

Монгол үндэстэн Төв Азийн өндөрлөгт налайх уудам тал нутагтаа зуун зуунаар аж төрж, дэлхийн соёл иргэншил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөвийг хоёр зууны турш тодорхойлсон гайхамшигт түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна.

Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа бас санацгаая.

Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр тулцгаалаа. Тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төр засаг ард олныхоо амь нас, ахуй амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэн баталгаажуулахад цаг алдах ёсгүйг дэлхий нийтийн өнөөгийн төлөв байдал нотолж байна.

Монгол төрийн алтан босгыг давсан мөчөөс хувийн болоод харийн эрх ашиг, зуурдын санаархал өчүүхэн төдий ч байх ёсгүй. Үүнийг умартаж, хөсөрдүүлвээс төрийн хууль цааз, түмний итгэл найдвар, өнгөрсөн ба ирээдүй үе биднийг хэрхэвч өршөөхгүй.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ.

Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор Монгол төр мөнхөд оршиж, монгол түмний маань хийморь заяаг ивээг.

Сайхан наадаарай” гэлээ.


Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын нээлт өнөөдөр /2020.07.11/ 11.00 цагт XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам covid-19 вирусийн цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс XIII зуун цогцолборт хийхээр болсон. Харин хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор Хүй долоо худагт болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Харин Улаанбаатар руу орох хөдөлгөөн нээлттэй байх аж.

Covid-19 цар тахалтай холбоотойгоор баяр наадмын талбайд нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй.

Энэ жил бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцоно. Наадмын өдрүүдэд 13-р зуун, болон Хүй долоон худагт зөвхөн наадмыг зохион байгуулах комисс болон бөхчүүд, тамирчдыг нэвтрүүлэх аж. Үзэгчгүй наадам болох тул жирийн иргэд болон тээврийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй. Наадмыг зохион байгуулах талбайг тойроод цагдаагийн алба хаагчид бүрэн хамгаалалтдаа авч ажиллана.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харвааг радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулах юм. Мөн энэ жилийн наадмыг үзэгчгүй наадам гэхээсээ илүүтэй зайнаас хамгийн олон хүн үзэх боломжтой. Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжтой гэдгийг албаныхан тайлбарлаж буй.

Энэ талаар Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тиймээс наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” гэв.

 

           ТУЛГАР ТӨРИЙН 2229, ИХ МОНГОЛ УЛСЫН 814, АРДЫН ХУВЬСГАЛЫН

99 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

 

ЦагҮйл ажиллагаа

 

Байршил
7 дугаар сарын 09.  Пүрэв гараг

 

11:40Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслолТөрийн ордон,

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 дугаар сарын 10.  Баасан гараг

 

07:00-11:00Хязаалан насны морьдын уралдаан              Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

 

08:00-22:00Шагайн харвааны эхний хэсгийн тоглолтБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

 

09:00-19:00Урианхай сурын харваа

 

Баяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

 МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

 

09:00-19:00Буриад сурын харваа
09:00Монгол Улсын Төрийн далбааг мандуулахЖанжин Д.Сүхбаатарын талбайд

 

12:00-13:00Урианхай, Буриад сурын харвааны нээлтБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,  C1, VTV,STAR,TM

 

12:00-14:30Эрлийз дунд насны морьдын уралдаанХүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ,ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

 

 

15:00-18:00

 

Шүдлэн насны морьдын уралдаан                   

19:00-21:00Төрийн хүндэтгэлийн концертБүх телевиз
7 дугаар сарын 11. Бямба гараг

 

07:00-11:00Азарганы уралдаан                                   Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

 

08:00-11:00Шагайн харвааны хоёрдах хэсгийн тоглолтБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

08:30-12:00Үндэсний сурын хана харвааны эхэн өрөгБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

 МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

 

11:00Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

 

Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

11:10Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ

 

Бүх телевиз
11:40-12:40Шагайн харвааны нээлтийн ажиллагааБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

 

11:50-15:00Хүчит бөхийн барилдааны нэгийн давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

12:00-13:00Үндэсний сурын харвааны нээлтБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

 МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

 

12:00-15:00Их насны морьдын уралдаан                       Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

 

13:00-16:00Үндэсний сурын хана харвааны дунд өрөгБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,  C1, VTV,STAR,TM

 

13:00-20:00Шагайн харвааны хагас шигшээ тоглолтБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

 

15:20-18:00Хүчит бөхийн барилдааны хоёрын давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

16:00-19:00Эрлийз дээд насны морьдын уралдаанХүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

 

16:00-17:30Үндэсний сурын хана харвааны адаг өрөг

 

Баяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,  C1, VTV,STAR,TM

 

17:30-20:30Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
21:00-24:00Улаанбаатарын үдэш 2020 наадмын үдшийн онлайн шоу тоглолтБүх телевиз
23.00Баяр наадмын ёслолын буудлагаЖанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа
7 дугаар сарын 12.  Ням гараг

 

07.00-11.00Соёолон насны морьдын уралдаан              Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

 

08.00-13.00Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолтБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

 

09:00-12:00Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөгБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,  C1, VTV,STAR,TM

 

09.00-11.00Хүчит бөхийн барилдааны гурвын давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

11:20-12:40Хүчит бөхийн барилдааны дөрвийн  давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

12:00-14:00Дааганы уралдаан                                        Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

 

12:00-13:30Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөгБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ,  C1, VTV,STAR,TM

 

13:30-14:10Хүчит бөхийн барилдааны тавын давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

14:00-14:30Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулахБаяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

 

14.00-15.30Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харвааБаяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

 

14:20-15:00Хүчит бөхийн барилдааны зургаагийн давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

15:00-15:30Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

 

Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

15:00-16:30Эрлийз бага насны морьдын уралдаанХүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

 

15:30-16:10Хүчит бөхийн барилдааны долоогийн давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

16:10-16:30Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

16:30-17:20Хүчит бөхийн барилдааны наймын давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

17:00-19:00Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.

 

Хүй долоон худагт

Шууд дамжуулалт

МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

 

17:20-17:50Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.Баяр наадмын төв талбайд

 

 

Бүх телевиз

17:50-18:30Хүчит бөхийн барилдааны есийн давааБаяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт

МҮОНРТ, Монгол HD,

TV-5,TV-9, Боловсрол телевиз

 

18:30-19:00Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

 

Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

19:00Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

 

Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

19:10Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол

 

Баяр наадмын төв талбайд

 

Бүх телевиз

 

  СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

 Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо       

7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд

“Монгол бахархал”  гэрэл  зургийн үзэсгэлэн

http://ub.life/

http://inet.mn/

http://mopa.mn

 НЗДТГ-ын LED дэлгэцээр

     Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

09.00-16.00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн

Үндэсний музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

9.00 – 16.30 “Эрийн гурван наадам” үзэсгэлэн

Богд хааны ордон музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сүм музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Байгалийн түүхийн музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монголын уран зургийн галерейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00 – 17.00 “Түүх агуулсан плакатууд”

“Хотын байгаль”

“Аж байдлын монгол зураг”

“Хосгүй үнэт бүтээлүүд”

Сэтгэлгээний эрх чөлөө

“Монголын соц-реалист дүрслэх урлаг” үзэсгэлэнгүүд

Улаанбаатар хотын музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

7 дугаар сарын 11-15–ны өдрүүдэд

10.00-17.00  “Монголын нэг өдөр”  Нэгэн сэдэвт зураг, кино толилуулах

Виртуал музейгээр аялуулах

Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд:

Цаасан нугалбар тоглоом”

Эвлүүлдэг тоглоом танилцуулах

Монгол арт галерейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд:

10.00-17.00  Монголын ахмад алдарт зураачдын шилдэг  уран зургууд

Залуу уран бүтээлчдийг дэмжсэн “Монгол арт маркет”  үзэсгэлэн худалдаа

Урлаг судлалын ухааны доктор, зураач Ч.Болдбаатарын үзэсгэлэн

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” тоглолт

“Best of classics”

UBS, TV1, Боловсрол телевиз, TV 25 сувгуудаар

Улсын драмын эрдмийн театр

7 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд

“Найргийн тэнгэр” контент  UBS телевиз болон

байгууллагын албан ёсны сошиал сувгуудаар

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж