Шадар сайд ОБЕГ-т ажиллалаа | News.MN

Шадар сайд ОБЕГ-т ажиллалаа

Шадар сайд ОБЕГ-т ажиллалаа

Шадар сайд ОБЕГ-т ажиллалаа

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.07.10/ Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 1684 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 69,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 173,4 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нийслэлийн иргэн 2020-07-10 64.119.21.81

ОХУ, БНХАУ-д суух "онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд"-аар ажиллах өмнө нь ЭСЯ-нд I болон II нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, дипломатын сургууль төгссөн, дадлагажсан, гадаад хэлний өндөр чадвартай "дипломат"-ууд цөөнгүй байгаа. Гэтэл "дипломатын сургууль төгсөөгүй, ЭСЯ-нд ажиллаж байгаагүй 2 генералыг томилдог "эрс буруу томилгоо" гэж иргэний хувьд үзэж байна. Монголд хичнээн өндөр албан тушаалтан байлаа гээд хэрэг хийж шоронд орох, албан тушаалаасаа буухаар "хэн ч биш" л болно шүү дээ.

Avatar

Нийслэлийн иргэн 2020-07-10 64.119.21.81

Шадар сайд нь албаны арга хэмжээнд "энгэр зэдгай", ХЗДХ-ийн сайд нь шинээр томилогдоод ШШГЕГ-т, ХСИС ажил байдалтай нь танилцахаар очиход генерал нь ёсолсон мөртлөө "өсгий нийлүүлээгүй" алцайгаад зогс ч байх жишээтэй. Яруу найрагч Р.Чойномын шүлэгт бичсэн шиг "хуулиа өөрсдөө гаргачихаад, өөрсдөө түүнийгээ зөрчиж, хэрэг хийж шоронд орчихоод хэл мэдэхгүй адгуус гэж цамнадаг…" гэдэг шиг УИХ-ын 76 гишүүд минь дээ өөрсдөө "ёс", "дүрэм"-ээ биелүүлээч.

Avatar

Зочин 2020-07-10 192.82.65.172

TSERGIIN GAZAR ENGEREE ZADGAA UULZALT HIIDEG YUM UU .HURELSUH DARGAA ALAAD OGOOCH.ESBEL SOLIOCH.

Avatar

Зочин 2020-07-10 66.181.161.69

Ждү хуссаар байгаад товч нь хүрэхээ байсоон

Avatar

Зочин 2020-07-10 66.181.176.102

Нийт ард түмний сонголтоор гарч ирсэн та бүхэн сайн ажиллаж тавьсан зорилтоо биелүүлэхэд бүх боломжоо ашиглах хэрэгтэй Монголын одоогийн сөрөг хүчнийхэн эх орончид биш ажилд аль болохоор саад хийх хохирол учруулах адаглаад энэ зарим хөлсний бичээчүүд шиг дайрч доромжлох гутаах гүтгэх харлуулах ажлыг байнга идэвхтэй хийх төлөвтэй Үүнд бүү авт ард түмэн та нарын зөв ажил зүтгэл чармайлтыг байга дэмжинэ

Avatar

Зочин 2020-07-10 98.7.80.146

Наад нэг малаа ядаж энгэр заамаа товчил гээч. Цэргүүд хүндэтгээд ёсолж байхад муу авилгач оффшорчин ац чинь энгэр задгай алцайгаад зогсчихсон. Сэтгүүлчид шүүмжлээд үхчих гээд байдаг ийм юмыг сэвээч.

Avatar

ЖДҮ 2020-07-10 202.126.88.214

Энэ жинхэнэ ЖДҮ-чин ичээчээ. Улсын төлөө ямарч ажил хийх өчүүхэнч сонирхол махан толгойд нь байхгүй, хувийн ажил ЖДҮ гэхээр нойр нь хүрэхгүй уургын морь шиг хөл нь газар хүрэхгүй давихдаг. Яахаараа ийм албан тушаалын ажил хийх гэж мангартдаг бнаа!!!

Avatar

Зочин 2020-07-10 202.9.46.129

dampuu gazar shuu

Avatar

Ochoo 2020-07-10 66.181.161.2

цаг үеийн байдал хэцүү байгаа үед шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажиллах хэрэгтэй. Шадар сайдад ажлын амжилт хүсье

Avatar

Ochoo 2020-07-10 66.181.161.2

Цаг үе хэцүү байгаа нөхцөлд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах хэрэгтэй. Ажилд нь амжилт хүсье

Avatar

Иргэний нөлөө 2020-07-10 202.55.188.85

Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх  онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Үүндээ ч шадар сайдаар Я. Содбаатар-г томилсон нь гарцаагүй. Энэ хүн богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийж чаддаг чадварлаг улс төрч тиймдээ ч улс эх орныхоо өмнө үүрэг хүлээн зогсоо биз

Avatar

Иргэннн 2020-07-10 202.55.188.37

Шадар сайд маань үнэхээр ажлын туршлагатай мэргэжлийн хүн гэдгээ ард түмэндээ үнэхээр баталж байна шүү. Ажлаа хүлээж авсан цагаасаа эхлэн ард түмэндээ тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Ажлын амжилт хүсье. Илүү ихийг хийж бүтээгээрэй

Avatar

Taliin huu 2020-07-10 103.26.194.161

Шадар сайд маш хурдтай, маш сайн ажиллаж байна.Ажилд нь амжилт хүсье

Avatar

123zoch 2020-07-10 202.126.88.60

Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж