Хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх сургалт эхлүүллээ | News.MN

Хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх сургалт эхлүүллээ

Хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх сургалт эхлүүллээ

Хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх сургалт эхлүүллээ

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед хүүхдийн хоол тэжээлийн тусламжийн тасралтгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх” сэдэвт дадлага сургалтыг зохион байгуулж байна.

Энэ сарын 06-ны өдрөөс эхэлсэн тус сургалтын хүрээнд Хүүхдийн сэргээн засах гурван төв, нийслэлийн зургаан дүүргийн 119 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан зэрэг нийт 1203 хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

Онол, дадлага хосолсон энэхүү сургалтаар хүүхдийн өсөлт, хөгжлийн хэмжилтийг зөв хийх, хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг илрүүлэн, эмчлэх, хооллолтын зөвлөгөө өгөх арга барилд сургах зорилготой юм.

Бага насны хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, хоол тэжээлийн дутагдлыг аль болох эрт илрүүлэн эмчилгээнд хамруулснаар 0-5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-10 59.153.87.57

ha ha. tejeel ogohiig horiglochihson yum chine turaal d oroh n todorhoi sht

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж