2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 28,440,627 төгрөгийн үнийн дүн бүхий 148,084 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +8.61%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +8.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -13.33%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар "Лэнд МН ББСБ"ХК-ийн 30 ширхэг "Лэнд Бонд" 3,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.14 хувиар өсч 16427.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,372,058,456 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ