Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ | News.MN

Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ. Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны стандартыг ажилдаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчин нөхцөл,  байгууллагын дотоод эмх цэгц, ажил үйлчилгээний ил тод байдал сайжирч, үйлчилгээний чанарт ахиц өөрчлөлт гардаг байна. Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил дараалан тодорсон Өмнөговь аймаг тогтолцооны стандартыг нэвтрүүлж, “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх сууриа тавилаа.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-07-10 103.212.119.249

Маш зөв чиг баримжаа авч ажиллаад байна шүү. Амжилт

Avatar

/*-*/ 2020-07-10 49.0.212.215

Бас юун стандарт мистандард болоод шоудаад байгаа орон нутгийн авилгачид вэ, хэдэн жилийн өмнө Монгол-Стандарт гэдэг гомбоо архи байсан, тэрүүн шиг Өмнөговь-Стандарт гэдэг гомбоо найркаа хийж зарах нь уу

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-10 150.129.142.95

Зүгээр л ажлаа хийцгээ. Битгий марзан марзан юм сэдээд шогтоод байлдаа. Ямар юмны чинь стандарт. Ядаж одоо байгаа хууль журмынхаа 20 хувийг дагаж мөрдөдөг болбол дээдийн заяа гэж бод…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж