Морины уралдааны товыг хойшлуулах, зайг богиносгох санал хүргүүлжээ | News.MN

Морины уралдааны товыг хойшлуулах, зайг богиносгох санал хүргүүлжээ

Морины уралдааны товыг хойшлуулах, зайг богиносгох санал хүргүүлжээ

Морины уралдааны товыг хойшлуулах, зайг богиносгох санал хүргүүлжээ

Монгол тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн эрийн гурван наадам хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх байсан ч баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх,  бороонд даарч осгох, замаас гарч төөрөх  зэрэг эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Угтаа өнөөдөр/2020.07.10/ хязаалан насны морьдын уралдаан 07:00 цагаас эхлэх боловч 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Гэвч одоог хүртэл уралдаан эхлээгүй байна.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэг нарт 2020 оны оны 07 дугаар сарын 10-ны өдөр 01/448 тоот саналыг хүргүүллээ.

Тус саналд,

Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгойлон анхаарсны үр дүнд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бий болж, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт сайжирч, тодорхой бүтэц, санхүүжилт үр дүнтэйгээр шийдвэрлэгдэж байна.

Тус агентлаг нь жил бүрийн Улсын баяр наадмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц,  Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар Хүй долоон худагт зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 387 хүүхэд, 1293 морь  бүртгүүлсэн байна.

   Энэ жил Хүй долоон худагт халуун хоол, хүнсний худалдаа гараагүй тул уралдаанч хүүхдүүдэд халуун хоол, цайгаар үйлчлэх боломж нөхцөлийг судлан, шийдвэрлэх саналыг үүгээр уламжилж байна гэжээ.

“Коронавируст (Ковид-19) цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам”-ын  дагуу хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 6 насны морьдыг уралдуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар эрлийз 3 насны морьдыг уралдуулахаар болж, баяр наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль, тогтоомж, хүүхдийн эрхийг зөрчсөн, улмаар олон сөрөг үр дагавар гарч болзошгүй бодитой нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Энэ асуудалтай холбоотой дараах хууль тогтоомжууд үйлчилж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хууль
  2. Хүүхдийн эрхийн тухай хууль
  3. Хүүхэд хамгааллын тухай хууль
  4. Үндэсний их баяр наадмын тухай хууль
  5. Хөдөлмөрийн тухай хууль
  6. Зөрчлийн тухай хууль
  7. Эрүүгийн тухай хууль

Дунджаар нас бие гүйцсэн адуу нь 360 кг жинтэй байдаг байна. Монгол хүүхдийн бие, бялдар хөгжлийн хувьд 10 настай хүүхдийн дундаж өндөр 133-136 см, биеийн жин 30 кг, гарын атгах хүч 11кг, 16 настай хүүхдийн дундаж өндөр 158 см, биеийн жин 52 кг, гарын атгах хүч 29 кг, тэсвэрийн чанар М=200-300 буюу насанд хүрэгчдээс 2-3 дахин бага тэсвэрийн чанартай байдаг байна.

Мөн баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай хальтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь хальтирч, хүүхэд унаж бэртэх,  бороонд даарч осгох зэрэг эрсдэл үүсч болзошгүй байна.

Иймд дараах санал, санаачилгыг дэмжиж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар комисс, Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт “хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах” талаар дараах санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлийг өгч, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүнд:

  • Хэт их бороотой, зам хальтиргаатай үед хурдан морь уралдах замын зайг (км) богиносгох талаар хэлэлцэн шийдвэрлэх;
  • Дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж байгаа нөхцөлд хүүхэд осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдааны товыг хойшлуулах;
  • Уралдаанч хүүхдийг өдөрт 2-оос дээш удаа уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл 2-оос дээш удаа уралдаан зохион байгуулахгүй байх;
  • Хурдан морины уралдааныг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас автомашинтай дагах зөвшөөрөл олгох;
  • Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа салбар комисс болон уяачдад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарах зэрэг хүүхдэд ээлтэй санаачилга гаргаж ажиллах чиглэлийг хүргүүлэх;

ЭХ СУРВАЛЖ: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-10 43.228.131.151

GBHZHG gedeg ni Zasgiin Gazriin hariyand baidaggvi yum uu? Shadar saiddaa noot ilgeedeg yasan lut yum be?
Uul ni ene gazar bol Zasgiin gazriin komisstoi hamtarch l hvvhdiin ayulgvi baidliig hangah vvregtei gazar bizdee !!!

Avatar

мийгаа 2020-07-10 66.181.161.27

Зүгээр л больчихож болдоггүй ямар их дон бэ? Наадмаараа нэг хэсгийг нь уралдуулж онгирч,нөгөө хэсгийг нь алж чанаж эсвэл хуушуур хийгээд цохичихдог байж.Нэг их адуунд хайртай гэж нэгнээ онгиргоод баячуудын зугаанд донтох хэрэг юу вэ?

Avatar

Заагч 2020-07-10 202.179.31.252

Морьны жин ч мэдэхгүй хог мал вэ?360 кг жинтэй морь хүүхдээ нэмээд 400кг давхилаа юу 20км хуцдаг бөөс вэ?

Avatar

Зочин 2020-07-10 103.57.93.211

цаанаасаа боль гээд байна даа

Avatar

Зочин 2020-07-10 113.32.45.202

HUUHDED EELGUI MUU TUR!!!

Avatar

Зочин 2020-07-10 202.70.37.34

Sodbaatar amisgaa huuhed bodoh hvn bish shuu

Avatar

Зочин 2020-07-10 202.179.25.228

тэгээд малгайнтэмдэг бүч зангианы донтой уяач нэртэй лалрууд хүүхэд боддог уу

Avatar

Зочин 2020-07-10 202.126.90.43

Yadaj l mori halitarch gemtene shuu. Usan boroonoor, uzegchgui, bayar huurgui naadam gej yu bsyn. Hiihee boli!!!

Avatar

Иргэн 2020-07-10 192.82.76.227

МОРЬДЫН ХАЖУУГААР ТООСООРОО БУЛДАГ МАШИНБ ТООГ НЭМЭХ ХЭРЭГГҮЙ. ХАРИН Ч ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ТВ-ДЭЭС №– Т НЬ ЭРХ ӨГӨӨД Л БОЛОО. ТЭР МАШИНУУД НЬ МОРДЫНХОО УРД НЬ ОРЧИХСОН БӨӨН ТООС МАНАРУУЛААД Л ДАВХИАД БАЙДАГ. МОРВДООС ГАДНХ ХҮҮХЭД Ч ТЭР ТООСООР НЬ АМЬСГАЛЖ БАЙГАА ГЭЭД БОДДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж