ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин цар тахалтай холбоотойгоор гаргасан зарим шийдвэр, хорио цээрийн дүрэм журмуудаа цуцлах болсноо мэдэгджээ.
Тус хотод энэ сарын 13-ны өдрөөс эхлэн гудамжинд амны хаалт заавал зүүх шаардлагүй болж байна. Гэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр болон олон нийтийн бусад газарт амны хаалт зүүж, бээлий өмсөх журам хэвээр үлдэнэ гэжээ. Мөн зай барих журам үргэлжлэн хэрэгжих юм байна. Бизнес, үйлчилгээний салбар болон үйл ажиллагааны бусад төрөлд тавьсан ариун цэврийн шаардлагаас бусад бүх хязгаарлалтыг цуцлахаас гадна компани, байгууллагууд ажилтнуудаа алсын зайнаас эсвэл ажлын байранд нь ажиллуулахыг бие даан шийдэх боломжтой болж байгаа аж.
Бүх шатны боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, хүүхдүүдэд зориулсан тоглоомын төвүүд зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг сэргээх, цирк, соёл, амралтын хүрээлэн, соёлын төвүүд зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаа боловч багтаамжийг 50 хувиар дүүргэх ёстой зэрэг шийдвэрийг гаргасан байна.
Харин наймдугаар сарын 1-нээс спортын тэмцээнүүдийн үзэгчдийн тоог 10 хувиас 50 хувь болгох, гурван мянгаас ихгүй хүний багтаамжтай театр, кино театр, концертын танхимуудыг нээх ажээ. Гэхдээ хүмүүс хоорондоо зай барих боломжгүй учир ил задгай талбайд олон нийтийн үзвэр үйлчилгээ, соёл амралтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна гэх Москва хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: TASS
Virus 2020-07-10 84.226.118.133
Virus gej baihgui hudlaa sensatsalhaa boli
Зочин 2020-07-10 109.146.78.73
Өдөрт 6000-7000 мянга гарч байгаа мөртлөө сулруулах гэж юу яриад байгаа юм болоо.
/*-*/ 2020-07-10 49.0.212.215
Тэгж байж АНУ юм уу эсвэл Бразилийг гүйцэж түрүүлэх нь л дээ
Зочин 2020-07-10 182.160.33.176
Тэтгэвэр авдаг товаришуудаа цөөлөх өөдгүй санаа
Зочин 2020-07-10 113.32.45.202
Heseg hugatsaanii daraa Orost virus dahin nemegdeh ni todorhoi bolloodoo.
Зочин 2020-07-10 202.9.46.129
nemegdene