Меланиа Трампын эх орон Словенид түүний модон хөшөө байдаг байжээ. Гэвч хэсэг хүмүүс түүнийг шатаан сүйтгэсэнд албаныхан хөшөөг буулгажээ. Словений төв хэсэг, Севница хотын ойролцоо байдаг тус хөшөөг долдугаар сарын 5-нд шатаасан хэмээн цагдаа нарт мэдэгдсэн байна.
Хөшөөг урласан Брэд Доунигийн хэлснээр долдугаар сарын 8-нд түүн рүү цагдаагийн газраас холбогдож, хөшөөг нь хэрхэхийг асуужээ. Тус хөшөөг анх богино хэмжээний баримтат кинонд зориулан 2019 оны долдугаар сард бүтээж байжээ.
Хөшөөг долдугаар сарын 5-нд буулгасан бөгөөд Доуни цагдаа нараас хөшөөг нь цахим орчинд хошигнол болгохгүйн тулд шатсан зургийг нь дэлгэхгүй байхыг хүсчээ. Мөн хэрэгтнүүдийг шийтгэх биш олж өгөхийг хүссэн өргөдөл бичиж өгсөн гэнэ. Хөшөө одоо агуулахад байгаа аж.
Доуни хөшөөг нь чухам хэн шатаасныг харахыг маш их сонирхож байгаа бөгөөд энэ хэрэг АНУ-ын тусгаар тогтнолын өдрүүдээр болсон учир зүгээр нэг согтуу хүний үйлдэл биш хэмээж байгаа гэнэ.
Сонирхолтой нь хөшөөг тэргүүн хатагтайтай нэг эмнэлэгт нэг онд төрсөн уран бүтээлч Макси буюу Алес Зупевч нар хөшөөг буулгажээ.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-07-10 202.180.218.37
Гарын дүйгүй мань мэт уралсан ч арай дөнгүүр төрх гарах болов уу
Зочин 2020-07-10 207.6.112.23
Ee burhan min ene tegeed urlagiin buteel uu? Buteesen geed baigaam aa . Yag nohoin b**s gej helmeer aimaar yum baina.
J. Erka 2020-07-10 66.181.161.57
Хөшөө дурсгал сайнтай, муутай ч түүх ажгуу. Хүмүүст сайхан дурсамж үлдээхээс гадна сэрэмжлүүлэг, анхааруулга, гунигт явдлыг нийтэд сануулах сургамж болох ёстой. Дэлхийд хөшөө дурсгалтай тэмцэх нь посткоммунист орноос гадна ардчилалын өлгий орнуудад үзэгдэх болсон нь нийгмийн хөгжлийн "зогсонги" байгааг илэрхийлээд байгаа юм уудаа ? үгүй юу ?
Зочин 2020-07-10 202.21.98.10
iim tsarai muutai hushoog shataasan ni bolsin :))