Словеничүүд Меланиа Трампын хөшөөг шатаан буулгажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Словеничүүд Меланиа Трампын хөшөөг шатаан буулгажээ

Словеничүүд Меланиа Трампын хөшөөг шатаан буулгажээ

Меланиа Трампын эх орон Словенид түүний модон хөшөө байдаг байжээ. Гэвч хэсэг хүмүүс түүнийг шатаан сүйтгэсэнд албаныхан хөшөөг буулгажээ. Словений төв хэсэг, Севница хотын ойролцоо байдаг тус хөшөөг долдугаар сарын 5-нд шатаасан хэмээн цагдаа нарт мэдэгдсэн байна.

Хөшөөг урласан Брэд Доунигийн хэлснээр долдугаар сарын 8-нд түүн рүү цагдаагийн газраас холбогдож, хөшөөг нь хэрхэхийг асуужээ. Тус хөшөөг анх богино хэмжээний баримтат кинонд зориулан 2019 оны долдугаар сард бүтээж байжээ.

Хөшөөг долдугаар сарын 5-нд буулгасан бөгөөд Доуни цагдаа нараас хөшөөг нь цахим орчинд хошигнол болгохгүйн тулд шатсан зургийг нь дэлгэхгүй байхыг хүсчээ. Мөн хэрэгтнүүдийг шийтгэх биш олж өгөхийг хүссэн өргөдөл бичиж өгсөн гэнэ. Хөшөө одоо агуулахад байгаа аж.

Доуни хөшөөг нь чухам хэн шатаасныг харахыг маш их сонирхож байгаа бөгөөд энэ хэрэг АНУ-ын тусгаар тогтнолын өдрүүдээр болсон учир зүгээр нэг согтуу хүний үйлдэл биш хэмээж байгаа гэнэ.

Сонирхолтой нь хөшөөг тэргүүн хатагтайтай нэг эмнэлэгт нэг онд төрсөн уран бүтээлч Макси буюу Алес Зупевч нар хөшөөг буулгажээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж