«РЭЦ» группын бүрэлдэхүүнд багтах ОХУ-ын Экспорт, импортын мэргэшсэн банк нь Монгол Улсад ОХУ-д үйлдвэрлэсэн илчит тэрэгнүүдийн нийлүүлэлтийг санхүүжүүлэв.
ОХУ-ын экспортлогч, «Трансмашхолдинг» ХК, Монгол, Оросын хамтарсан «Улаанбаатар төмөр зам» хувьцаат нийгэмлэг («УБТЗ» ХНН)-ийн хооронд байгуулсан экспортын гэрээний тооцоог хийх зорилгоор 11 жилийн хугацаатай 41.2 сая еврогийн дүнтэй санхүүжилтийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд (ОУЭЗХАБ) банк хоорондын зээлийн хүрээнд олгожээ. Илчит тэрэгнүүдийг «Трансмашхолдинг» ХК-ийн бүрэлдэхүүнд багтах Брянскийн машины үйлдвэр дээр үйлдвэрлэсэн.
Энэхүү төсөл нь ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамны өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн «РОСЭКСИМБАНК» ХК ба ОУЭЗХАБ-ны анхны хамтарсан худалдааны хэлцэл юм.
«РЭЦ» группын бүрэлдэхүүнд багтах ОХУ-ын Экспортын зээлийн болон хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг («ЭКСАР» ХК) нь энэхүү гүйлгээний даатгалыг хариуцаж байна.
Илчит тэрэгнүүдийг Монгол, Оросын хамтарсан «УБТЗ» ХНН-ийн урт хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж байгаа ба хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн олон талын сайн нөлөөтэй. Үүнд өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг болон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг орно. COVID-19 тахал өвчний улмаас дэлхийн эпидемиологийн болон макро эдийн засгийн өнөөгийн амаргүй нөхцөл байдалд ийм чухал төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь «РЭЦ» группийн санал болгож буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд ихээхэн үр дүнтэй болохыг нотолж байна.
«Бид ОУЭЗХАБ-тай хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа баяртай байгаа ба ОУЭЗХАБ-ны гишүүн орнууд хамтарсан төслүүдээ хэрэгжүүлэх ихээхэн боломжтойг олж харж байна. Бидний түншлэл нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх үр дүнтэй арга хэрэгслүүдийг санал болгож, Оросын экспортлогч компаниудын гарах боломжтой зах зээлүүдийг өргөтгөж, ОУЭЗХАБ-ны гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүд хоорондын гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжийг олгож байна» хэмээн «РЭЦ» группын Ахлах дэд ерөнхийлөгч, «ЭКСАР» ХН-ийн ерөнхий захирал Никита Гусаков хэллээ.
Эх сурвалж: exportcenter.ru
Холбоотой мэдээ