МОСКВА, 7-р сарын 2 – РИА Новости. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (Российский фонд прямых инвестиций – РФПИ) болон «ХимРар» групп нь хамтран КОВИД-19-ийг эмчлэх «Авифавир» эмийн бэлдмэлийг Беларусь руу экспортолж эхэллээ хэмээн тус байгууллагаас мэдэгдэв.
Ойрын ирээдүйд энэхүү бэлдмэлээ мөн Казахстан рүү гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нэмж дурдахад, Латин Америкийн хэд хэдэн улс орнуудтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд ТУХН-ийн болон Ойрх Дорнодын зарим улс орнууд ч уг эмийн бэлдмэлийг сонирхож байгаагаа илэрхийллээ.
Эмнэлзүйн туршилтаар үр дүнтэй болохоо баталсан «Авифавир» нь 5-р сарын сүүлчээр Эрүүл мэндийн яамны бүртгэлийн гэрчилгээг авч, Дэлхийд «фавипиравир» идэвхтэй бодисыг агуулсан буюу COVID-19-ийг анагаах анхны эмийн бэлдмэл болжээ. Хожим нь уг бэлдмэлийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх удирдамжийн жагсаалтад оруулжээ.
«АНУ-ын эрх баригчид ойрын хэдэн саруудад «Gilead Sciences» компанийн үйлдвэрлэсэн «Ремдесивир» эмийг 100 хувь худалдаж авах шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр үр дүнтэй эмийн бэлдмэлийн хомстол үүссэн тул Оросын Холбооны Улс коронавирусийн эсрэг тэмцэж буй бусад улс орнууддаа туслахад, мөн «Авифавир» эмийн бэлдмэлээ гадагш худалдаалж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн бэлдмэл нь хэд дахин хямдаас гадна шахмал хэлбэртэй тул түүнийг хэрэглэхэд хялбар, тиймээс коронавирусийн халдварын эхний шатанд эмчилгээ хийх боломжийг олгоно» гэж «Оросын шууд хөрөнгө оруулалтын сан»-гийн дарга Кирилл Дмитриев ярьж байна.
«Оросын шууд хөрөнгө оруулалтын сан» болон «ХимРар» группийн хамтарсан үйлдвэр нь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, өдгөө сард 300 хүртэл мянган курс эмийг үйлдвэрлэх боломжтой болжээ. Ийнхүү «Авифавир»-ын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадагш гаргах ажлыг эхлүүлэх боломжтой болно хэмээн тооцоолж байгаа аж. 6-р сард нийтдээ 100 мянган эмийн бэлдмэл үйлдвэрлэснээр төлөвлөгөөгөө бараг хоёр дахин даван биелүүлжээ.
Эх сурвалж: ria.ru
Зочин 2020-07-10 202.179.25.183
Хэн гаргасан нь ямар хамаатайн. Хүний амь насыг аварч байвал болоо бишүү, гэхдээ яаравчлахгүй бол мянга мянгаараа үхээд байна шүү дээ.
Зочин 2020-07-10 66.181.180.79
Тэгээд өөрсдийнх нь буурч бгаа нь хаа бна, өсөөд л бна. Зүгээр л зарагддаггүй эмээ зарах менежмент юм биш үү
Зочин 2020-07-10 202.9.40.71
Оросод халдварын тоо буурсаар байгаа шүү. Хамрын доорх хагархай гэгчээр чалчих юмаа. Ямар гутал, өмд зарж байгаа юм биш.
/*-*/ 2020-07-10 49.0.212.215
Япон эмийг дамлан зарж байгаа нь энэ, учир нь Япондоо зөвшөөрөлтэй эмийн жагсаалтанд багтаж орж чадахгүй удаж байгаа юм
Зочин 2020-07-10 64.119.23.190
ха ха дор оросыг дэмжсэн мангаруудыг хараачээ оросын бүтээсэн эм Японы бүтээл мангаруудаа Японоос лизенцийг худалдан авсан Авсан эмийн жорын найрлагыг оросууд жаахан өөрчилсөн Орос эмийг Белорус улс гомдсон шүүмжилж бсан юм шүү
Иргэн 2020-07-10 172.58.140.107
Эм ч бүтээж болохгүй юмаа. Дандаа л эсрэгээр нь харна. Харин орост нас баралт бага байгаа нь эмчилгээ эм сайн байна гэсэн үг биз дээ. Орос бол их гүрэн.
Зочин 2020-07-10 64.119.23.190
Япон эм
Зочин 2020-07-10 66.181.161.82
Тийм шүү. Орос орон мундаг!
Зочин 2020-07-10 202.9.46.133
Ene orosuud beldsen baisa bish uu,
Yamar hurdan em gaggaj bn aa,
Зочин 2020-07-10 192.82.78.188
Агуу гүрэн гэж агуу л байдаг байхгүй юу. Шинжлэх ухааны нээлтээр тэргүүлж явдаг оронд юу ч биш бгаа л даа.
Зочин 2020-07-10 64.119.23.190
Япон эм
Зочин 2020-07-10 202.9.46.97
Хувхай оросуудад луйвардуулах нь дээ.
Зочин 2020-07-10 192.82.78.188
Орк минь бусдыг өөр шигээ боддогоо боль. Чиний бичсэнийг харахад чи жижихээн луйварчин хулгайч нийгмийн хог шаар шавхруу л бна даа.
ХЭХЭ 2020-07-10 66.181.188.171
ОРОСУУД ХҮН АЛЖ Л ЧАДНА
Зочин 2020-07-10 192.82.78.188
Хэрэв чи тусвал энэ эмийг уулгүй гүрийж нөгөө там руугаа тонилоорой. Чадахгүй уйлан донгодоод гуйж нүдний булай болов доо. Үхэн үхтлээ Орос эм уухгүй яваарай даа.
Зочин 2020-07-10 66.181.161.82
Ичихгүй импортоор орж ирсэн хүнсийг нь хэрэглэж байж ингэж ярьж нтр
хэхэ 2020-07-10 66.181.188.171
ОРОС ШОУ
й 2020-07-10 202.170.80.25
бас л нэг биологиийн з****г.
Зочин 2020-07-10 202.126.89.225
eedee medkue
Зочин 2020-07-10 66.181.171.26
тА Ч МЭДЭХГҮЙ