Сөүлийн захирагчийн гэрээслэлийг нийтэд дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Сөүлийн захирагчийн гэрээслэлийг нийтэд дэлгэлээ

Сөүлийн захирагчийн гэрээслэлийг нийтэд дэлгэлээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Су өчигдөр өглөө /2020.07.09/ гэрээсээ гараад сураггүй таван цаг гаруй болсны эцэст охин нь цагдаагийн байгууллагад хандан, түүнийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн юм. Ингээд эрэн хайх ажиллагаа долоо цаг үргэлжилсний эцэст түүний цогцосыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон байна.

Охиных нь мэдэгдсэнээр тэрээр гэрээсээ гарахдаа гэрээслэл шиг зурвас үлдээгээд гарсан гэх бөгөөд уг зурвасыг олон нийтэд дэлгэжээ. Пак Вон Суны зурвасыг түүний нарийн бичгийн дарга Гу Хан Сёк гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авч, хэвлэл мэдээллийнхэнд өгсөн байна.

Уг зурваст,

“Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний амьдралын туршид надтай хамт байсан, эргэн тойрны бүх хүмүүстээ талархаж байна. Харин миний хамгийн хүнд цаг үеүдэд намайг орхилгүй надтай хамт байсан гэр бүлийнхнийхээ өмнө би үргэлж буруутай мэт санагддаг байсан. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулж  өгөхийг хүсье. Бүгдээрээ баяртай” гэж бичжээ.

Пак Вон Суныг алга боллоо гэх мэдээ цацагдахаас яг нэг цагийн өмнө түүний удирдлага дор ажилладаг байсан нэг эмэгтэй ажилтан нь түүнд хүчирхийлүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргасан нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Гэхдээ тэр алга болохоосоо өмнө дээрх гомдлын дагуу цагдаагийн газар байцаалт өгсөн байсан юм байна. Түүнийг цагдаад мэдэгдэж гомдол гаргасан хүн нь 2017 оноос хойш хамт ажиллаж байгаа Сөүл хотын тамгын газрын ажилтан эмэгтэй бөгөөд Пак Вон Суны эсрэг гаргасан цагдаагийн мэдүүлэгтээ Телеграм мессенжерээр харилцсан мессеж зэргийг баримт болгон хавсаргасан байсан байна.

Одоогоор уг хэргийг шалгаж байгаа ба Пак Вон Сун хүний эрхийн хуульчаар насаараа ажилласан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр голчлон ажиллаж ирсэн хүн юм байна.

Тэрээр 2011 оноос хойш Сөүл хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан ба одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний либерал Ардчилсан намын гишүүн, 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хамгийн их найдвар төрүүлж буй, хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг байсан аж.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
189
ХарамсалтайХарамсалтай
37
ТэнэглэлТэнэглэл
25
ХахаХаха
25
ГайхмаарГайхмаар
16
БурууБуруу
15
ХөөрхөнХөөрхөн
14
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж