Сонгуулийн ерөнхий хорооноос талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ерөнхий хорооноос талархал илэрхийлэв

Сонгуулийн ерөнхий хорооноос талархал илэрхийлэв

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийллээ. Талархалд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан танай хамт олонд болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох  596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж