Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тайваньчууд тэргэнцэр хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тайваньчууд тэргэнцэр хандивлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тайваньчууд тэргэнцэр хандивлалаа

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр Тайванийн хоёр төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгт тус тус 50 ширхэг тэргэнцэр хүлээлгэн өгөв. Монголын хөгжлийн бэрхшээтэй иргэдэд тэргэнцэр хандивлах уг ажлыг тайваньчууд сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Хандивын арга хэмжээ Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болсон ба энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Ганчимэг хэлсэн үгэндээ “Тайваньчууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бидэнтэй хамтран тэргэнцэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бусад эд хэрэгслийг хандивлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж буй явдалд гүнээ талархаж байна” гэв.

МУЗН-ын Нийгмийн эрүүл мэндийг дэмжих багийн ахлагч О.Номин хэлсэн үгэндээ “Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Монголын хамгийн анхны хүмүүнлэгийн байгууллага бөгөөд анх 81 жилийн өмнө байгуулагдаж байсан түүхтэй. МУЗН-ийн зүгээс эдгээр тэргэнцрийг Монголын өнцөг буланд аж төрж байгаа тусламж нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт хүргэх болно” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэг сүүлийн жилүүдэд манай төлөөлөгчийн газартай ойр нягт хамтран ажиллаж буйд гүнээ талархаж байна. Тайванийн “Пү Сиэнь боловсролын сан” болон “Цао Жун Жи сан” зэрэг олон нийтийн сайн сайхны төлөөх буяны байгууллага энэ онд хамтран нийт 400 ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр хандивлав” гэв.

Тайванийн төрийн бус байгууллагууд нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт маш идэвхитэй оролцоор ирсэн бөгөөд олон жилийн туршид Тайванийн Засгийн газар болон хувийн хэвшил гар нийлүүлэн хамтран ажиллаж, томоохон эмнэлэгүүд болон төрийн бус байгууллагууд эмч, эмнэлгийн мэргэжилтний баг илгээн, эмнэлгийн үзлэг оношилгоо хийх, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, эмч эмнэлгийн мэргэжилтэн сургалт семинарт хамруулах зэрэг хэлбэрээр Монголын ард иргэдийн амьдралын чанар, эрүүл энх аж төрөх нөхцөлийг сайжуулахад дэмжлэг үзүүлсээр байна. Сайн сайхны төлөөх эдгээр ажил халдварт өвчнөөс үүдэн зогсохгүй бөгөөд цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй ойр нягт хамтран ажиллаж, Монголын ард түмний сайн сайхны төлөөх хувь нэмрээ оруулсаар байх болно.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж