Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын дээд шүүхийн гаргасан татварын асуудлын талаарх шийдвэрийг эсэргүүцсэн нь их шүүмжлэл дагуулж буй энэ үед дээд шүүх Оклахома мужийн тэн хагасаас илүү газар нутгийг Крик үндэстэнд буцаан өгсөн нь бүүр их шуугиан тарьж байна.
“Нулимс дүүрэн хол замын төгсгөлд нар гийлээ” хэмээн шүүгч Нил Горсух хэлээд, 1831 онд Оклахома мужаас индианчуудыг хөөж гаргах ажил эхэлснийг дурсчээ. Горсухтай бусад дөрвөн шүүгч санал нэгдэж, үнэн хэрэгтээ Оклахома муж индианчуудын газар нутаг гэдгийг хуулийн дагуу нотолжээ. Мөн тэдний хэлснээр хэдий америкчүүд тус газар нутагт зуун дамнаж ноёрхсон ч Крик үндэстэнтэй 1866 онд байгуулсан гэрээ одоог болтол хүчинтэй байгаа аж. Түүнээс гадна “Засгийн газар эсэргүүцээгүй учир амлалтаа биелүүлэх болно” хэмээн Горсух бичжээ.
Тэрбээр энэ шийдвэрээс шалтгаалан олон асуудал үүсч болзошгүй ч тэднийг хуулийн дагуу шийдварлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Оклахома болон тэнд суугч овог аймгууд сайн хөрш, сайн түнш байж чадна гэдгээ цаг хугацаагаар батлан харуулсан учир энэ шийдвэрт харамсах зүйл алга” хэмээн ярьжээ.
Тус шийдвэрийг хүмүүс янз бүрийн байдлаар хүлээн авчээ. Тухайлбал түүний өрсөлдөгчид дээрх шийдвэрийг АНУ-ын эсрэг үйлдэл хэмээн үзэж, зарим нь Горсух өөрийг нь нэр дэвшүүлсэн Трампаас урвалаа хэмээж байв. Мөн зарим хүмүүс тус шийдвэрийг баяртайгаар хүлээж авсан бол зарим хар арьстнууд дээрхтэй ижил байдлаар АНУ тэдэнд боолчлолын өрөө төлөх ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн аж.
Үүнээс өмнө энэ сарын эхээр мөн өмнөд Дакота дахь Рашмор уулыг Лакота овог аймгийн уламжилж ирсэн ариун газар хэмээгээд дээр нь сийлсэн америкийн Ерөнхийлөгчдийн аварга том толгойг арилгах санаачлага гарсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Zochin 2020-07-10 47.28.29.226
Catholic surgalttai Dotuur bairtai surguuli baiguulj yyguul irgediin vr xvvxdvvdiig xel soyoloos ni xolduulj nutgiig ni absan. Ene ni Stalnii mongold xeregjvvlsen gene nii tseberlegeetei ix adil. http://www.wawahte.com Mongol xvmvvct surgamjtai tvvx! Burxan guisan ch nutgaa bvv Og! Odoo ene bodlogo ni gadnii shahin bolon farmeriin aj axui nereer xeregjij baigaag medexed ilvvdexgui!
Зочин 2020-07-10 122.201.21.125
Орос хятад хоёр ч бас эзэлж авсан өчнөөн үндэстний нугтгийг энэ жишгээр буцааж өгөх хэрэгтэй
Хүн 2020-07-10 66.181.161.23
Энэ бол хамгийн гайхмаар шүүхийн жишиг, шийдвэр
hudalaa ardchilal hend heregtei be. 2020-07-10 64.119.26.242
amerik bol ter chigtee indainuud nutag ch dee.tsagaan aristanuud irehees omon tend 40 say indianuud baisan bol odoo dongoj 1 say hvn bna.ted bvgd nutag tsollogdoj hamgiin vrjil shimgui tsol gazar noots gazar nertei tsollogt amidarch bna.. injener tehnik ajiltan, erdemted bagsh geh hvmvvs algaa.zvgeer hedhen dollar ogood haysan l daa.getel orosuud bvh baga ystanaa surgaj bolovsoruulij soeluulij baisan da..
Зочин 2020-07-10 202.9.46.237
Сайн цаг ойртож буй
/*-*/ 2020-07-10 49.0.212.215
Тэгээд яах юм болж байна, бид индианчууд байна та нар харцгаа гээд баахан мексик бразил гээд испаний э****з хурлийз юмнууд орж ирээд шавах уу
Зочин 2020-07-10 202.21.109.54
Tednar bol shaaal uur hvmvvs.