Шүүх Оклахомагийн хагасыг индианчуудын газар нутаг хэмээн тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Шүүх Оклахомагийн хагасыг индианчуудын газар нутаг хэмээн тогтоожээ

Шүүх Оклахомагийн хагасыг индианчуудын газар нутаг хэмээн тогтоожээ

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын дээд шүүхийн гаргасан татварын асуудлын талаарх шийдвэрийг эсэргүүцсэн нь их шүүмжлэл дагуулж буй энэ үед дээд шүүх Оклахома мужийн тэн хагасаас илүү газар нутгийг Крик үндэстэнд буцаан өгсөн нь бүүр их шуугиан тарьж байна.

“Нулимс дүүрэн хол замын төгсгөлд нар гийлээ” хэмээн шүүгч Нил Горсух хэлээд, 1831 онд Оклахома мужаас индианчуудыг хөөж гаргах ажил эхэлснийг дурсчээ. Горсухтай бусад дөрвөн шүүгч санал нэгдэж, үнэн хэрэгтээ Оклахома муж индианчуудын газар нутаг гэдгийг хуулийн дагуу нотолжээ. Мөн тэдний хэлснээр хэдий америкчүүд тус газар нутагт зуун дамнаж ноёрхсон ч Крик үндэстэнтэй 1866 онд байгуулсан гэрээ одоог болтол хүчинтэй байгаа аж. Түүнээс гадна “Засгийн газар эсэргүүцээгүй учир амлалтаа биелүүлэх болно” хэмээн Горсух бичжээ.

Тэрбээр энэ шийдвэрээс шалтгаалан олон асуудал үүсч болзошгүй ч тэднийг хуулийн дагуу шийдварлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Оклахома болон тэнд суугч овог аймгууд сайн хөрш, сайн түнш байж чадна гэдгээ цаг хугацаагаар батлан харуулсан учир энэ шийдвэрт харамсах зүйл алга” хэмээн ярьжээ.

Тус шийдвэрийг хүмүүс янз бүрийн байдлаар хүлээн авчээ. Тухайлбал түүний өрсөлдөгчид дээрх шийдвэрийг АНУ-ын эсрэг үйлдэл хэмээн үзэж, зарим нь Горсух өөрийг нь нэр дэвшүүлсэн Трампаас урвалаа хэмээж байв. Мөн зарим хүмүүс тус шийдвэрийг баяртайгаар хүлээж авсан бол зарим хар арьстнууд дээрхтэй ижил байдлаар АНУ тэдэнд боолчлолын өрөө төлөх ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн аж.

Үүнээс өмнө энэ сарын эхээр мөн өмнөд Дакота дахь Рашмор уулыг Лакота овог аймгийн уламжилж ирсэн ариун газар хэмээгээд дээр нь сийлсэн америкийн Ерөнхийлөгчдийн аварга том толгойг арилгах санаачлага гарсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ХөөрхөнХөөрхөн
20
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж