Казахстанд коронавирусээс аюултай хатгалгаа дэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Казахстанд коронавирусээс аюултай хатгалгаа дэгджээ

Казахстанд коронавирусээс аюултай хатгалгаа дэгджээ

Казахстан улс дахь Хятад улсын элчин сайдын яамнаас тус улсад коронавирусээс ч илүү үхлийн аюултай “үл мэдэгдэх хатгалгаа” өвчин дэгдсэн талаар анхааруулж байна. Одоогоор тус улсын эрүүл мэндийн салбарынхан уг өвчнийг судалж байгаа ч хараахан бүрэн гүйцэд учир шалтгааныг нь тодорхойлж чадахгүй байгаа аж.

Хятадын тал уг өвчнийг яг ямар шалтгаанаар “үл мэдэгдэх” гэж онцолж байгаа нь  тодорхойгүй байгаа ч Казахстаны тал энгийн “хатгалгаа” гэж ярьж, бичиж байгаа гэнэ.

Тус улсад өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд энэ оны эхний хагаст 1,772 хүн уушгины хатгалгаа өвчнөөр нас барсны 628 нь зургаадугаар сард бүртгэгджээ. Энэ нь мөн өнгөрөгч оны мөн үеийнхээс хоёр дахин өндөр тоо юм. Эдгээр өвчтөнүүдийн дунд Хятад улсын иргэд ч мөн байсан тул Хятадын элчин сайдын яамнаас дээрх анхааруулгыг гаргасан байна.

Нур-Султан хотын эрүүл мэндийн газрын дарга Сауле Кисиковагийн ярьснаар тус хотод өдөрт хатгалгаа гэсэн оноштой 300 орчим хүн эмнэлэгт хандаж байгаа аж. Казахстан улсад хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 11-нээс эхлэн сулруулсан ч халдвар дахин нэмэгдсэн зарим бүс нутгуудад буцаан сэргээж эхлээд байгаа ба коронавирусийн 51 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 260 гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж