Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр өчигдөр /2020.7.9/ зам тээврийн ослын улмаас 11 хүн нас барсан байна. Тухайлбал;
11.00 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн суманд ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С гэх 57 настай эрэгтэй нас барсан байна.
18.15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын долоон хүн нас баржээ.
16.45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч Б гэх 46 настай эрэгтэй нас барав.
19.30 цагт Дорнод аймгийн Гурван загал суманд мөн ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д гэх 58 настай эрэгтэй нас барлаа.
22.25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Nissan Leberty маркийн автомашин явган зорчигч Э буюу гурван настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа.
Иймд замын хөдөлгөөнд оролцогчид онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг анхааруулж байна. Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа юм.
Р.ДУЛАМ
Зочин 2020-07-10 174.62.74.28
Hurdaa tohiruulaad zoolon yawtsgaa l daa
Болгоомж!? 2020-07-10 103.57.92.242
Булганы Хангал сум, Хялганат орох зам хайрган хучилттай, хурдтай явбал гулгадаг эвгүй зам шүү, хурдаа тохируулж зорчоорой. Булганаас УИХ-д гарсан гишүүд асфалтан зам болгох асуудлыг үтэр түргэн шийдүүлэх хэрэгтэй шүү.
Зочин 2020-07-10 202.21.117.6
Мөнгө төлж машин, мотоцикл авчаад үхнэ гэхээр л ойлгохгүй юм.
zochin 2020-07-10 202.179.24.23
dain dajintai uls oron schig baich umaa !!! aimaar!!!