Нэг өдөрт зам тээврийн ослоор 11 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Нэг өдөрт зам тээврийн ослоор 11 хүн нас баржээ

Нэг өдөрт зам тээврийн ослоор 11 хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр өчигдөр /2020.7.9/ зам тээврийн ослын улмаас 11 хүн нас барсан байна. Тухайлбал;

11.00 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн суманд ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С гэх 57 настай эрэгтэй нас барсан байна.

18.15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын долоон хүн нас баржээ.

16.45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч Б гэх 46 настай эрэгтэй нас барав.

19.30 цагт Дорнод аймгийн Гурван загал суманд мөн ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д гэх 58 настай эрэгтэй нас барлаа.

22.25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Nissan Leberty маркийн  автомашин явган зорчигч Э буюу гурван настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчид онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг анхааруулж байна. Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж