Налайхчууд үндэсний лигийн дэд хэсэгт түрүүллээ | News.MN

Налайхчууд үндэсний лигийн дэд хэсэгт түрүүллээ

Налайхчууд үндэсний лигийн дэд хэсэгт түрүүллээ

Налайхчууд үндэсний лигийн дэд хэсэгт түрүүллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний лигийн дэд хэсгийн аваргууд өчигдөр/2020.07.10/ тодорлоо. Энэ өдөр аваргын төлөөх тоглолтоос гадна хүрэл медалийн төлөөх тоглолт мөн явагдсан.

Баянгол ИТХ 105-97 Хэнтий ЭБЭГ

Галзуу ганц тоглолтоор шийдэгдэх үндэсний лигийн дэд хэсгийн хүрэл медалийн төлөөх тоглолтонд  Баянгол ИТХ болон Хэнтий ЭБЭГ багууд учраа таарсан. Эхнээсээ л ширүүхэн өрсөлдөөнтэй эхэлсэн энэхүү тоглолтонд Хэнтий ЭБЭГ баг эхлэлийг сайн тавьж, тэргүүлж байсан боловч тоглолтын гуравдугаар үеэс Баянгол ИТХ багийн тоглолт илт сэргэн онооны зөрүүг багасган улмаар тэргүүлж эхэлсэн. Ийнхүү гуравдугаар үеийн төгсгөлд тэргүүлж эхэлсэн Баянгол ИТХ баг дөрөвдүгээр үед тэргүүллээ хадгалан 21 аймгийн үндэсний лигийн дэд хэсгийн хүрэл медалтийн эзэд боллоо.

Тус тоглолтын шилдгээр Баянгол ИТХ багийн тоглогч Ц.Цэрэнбат 13 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт, 3 хаалт хийсэн үзүүлэлтээр шалгарчээ.

Налайх Бизон 100-94 Эрдэнэт Залгамж

Үндэсний лигийн дэд хэсгийн аварга цуврал гурван тоглолтоор тодрох байсан. Аваргын төлөөх цувралын эхний тоглолтонд Налайхчууд тэргүүлсэн бол хариу тоглолтонд Эрдэнэтчүүд ялалт байгуулж цувралын харьцааг 1-1 болгосон. Ийнхүү дэд хэсгийн аваргыг тодруулах шийдвэрлэх тоглолт Мон-Алтиус дээд сургуулийн зааланд явагдлаа. Эхний хоёр үед багууд тэргүүллээ ээлж дараалан солилцож байсан бол гуравдугаар үеэс эхлэн Налайх Бизон баг ялимгүй давуу тоглолтыг үзүүлж тэргүүллээ хадгалж ирсэн. Тоглолтын дөрөвдүгээр үед Эрдэнэт Залгамж баг онооны харьцааг ойртуулах гэсэн ч Налайх Бизон баг нягт байж тэргүүллээ хадгалсаар 2019-2020 оны үндэсний лигийн дэд хэсгийн аварга боллоо.

Тус тоглолтын шилдгээр Налайх Бизон багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ 25 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 7 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн үзүүлэлтээр шалгарчээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр үндэсний лигийн дэд хэсгийн “Финалын үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон юм.

Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг гарааны таван тоглогчоор:

  • Төвийн тоглогч: Ө.Мөнхбаяр
  • Хүчний тоглогч: Б.Даваабаяр
  • Довтлон тоглогч: Б.Тамир
  • Хамгаалан тоглогч: Т.Нандин
  • Холбон тоглогч:Н.Шижирбат нар тодорчээ.

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian National Basketball Association

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж