Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай | News.MN

Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Энэ долоо хоногт Белград болон бусад том хотуудад болсон бослого, хөдөлгөөнүүд маш нарийн төлөвлөгдсөн шинжтэй байсан бөгөөд цаашдаа иргэний дайн өдөөх зорилготой байж болзошгүй хэмээн Сербийн батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Хөдөлгөөн анх коронавирусийн эсрэг засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн ч удалгүй хяналтаас гарч, замбараагаа алдан Белград болон том хотуудад залуучууд цагдаагийнхантай мөргөлдсөн байна.

Болсон үйл явдлыг Сербийн батлан хамгаалахын сайд Александар Вулин цэвэр улс төрийн шинжтэй хэмээн үзээд “Энэ бол иргэний дайн өдөөж, төрийн эрхийг хүчээр булаах гэсэн оролдлого. Үүнээс өөр тайлбар байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Батлан хамгаалахын сайд Вулины үзэж буйгаар бол дээрх хөдөлгөөн нь нарийн төлөвлөгөөтэй, нэгдсэн үйл ажиллагаа байсан ба огт санамсаргүй зүйл биш гэнэ. Тэрбээр “Амжилттай, тогтвортой Сербийг хүсэхгүй байгаа хүмүүс компанит ажил өрнүүлж байгаагаас гарцаагүй” хэмээн хэлсэн байна. Балканы хойгт байрлах тус улсад өдгөө халдварын тохиолдол 17 мянга гаруй байгаа бөгөөд Вулины анхааруулсанаар ийнхүү жагсаал, хөдөлгөөн хийх нь халдварын тоог нэмэгдүүлэхээс өөр ид шидгүй аж. Тэрбээр “Өнгөрсөн хоёр өдөрт шинээр халдвар авсан хүмүүсийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ?” хэмээсэн юм.

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич энэ долоо хоногт хөл хориог сунгах талаар зарласанд иргэд бухимдаж, парламентын байрны гадаа цугарчээ. Тэд цагдаа нартай мөргөлдөн, барилгаруу орохыг тэмүүлж байсан тул цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн иргэдийг тараахыг оролдсон аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

serbiig archilah gesen baruuniihanii hiisen ajil. 2020-07-10 64.119.26.242

baruunii tusgai albat maidan byui ongot hubisgal hiih gesen baihaa. serbuud bol evropiin hamgiin ih orosiin taliig baridag oron ch de. germanuud delhiin 2 daind serbuudiin esereg dain hiij ezelj baisan daa. svvld 1990 onii ved serbiin kosova mujiin albaniudiig baruuniihan surgaj mongo sanhvvgeer demjij bosolgo garguulij serbuud armia oruulij darahad ni serbiig nato amerikuud bombogdoj ediin zasagiin horig tabij kosovag tusgaar bolgoj bsan da.odoo serbiig darah gedeg dee..

Avatar

Зочин 2020-07-10 39.155.48.253

colour revolution

Avatar

Заагч 2020-07-10 202.179.31.252

Шал худлаа муу х***а байна жагсаал цуглаан ч гэх шиг.

Avatar

Зочин 2020-07-10 202.126.89.129

ухаалаг ард түмэн ингэж тэмцэж байхад манайхан мал царайлаад сонгуулийг нь улайм цайм луйвардчихаад байхад юу ч болоогүй юм шиг байх юм.Ёстой нөгөө илжиг модон хударгандаа гэгчээр МАН-даа шилбүүрдүүлж байхдаа таарсан малнууд. Өөр газар бол төрийн эрхийг 60 тэрбумаар авсан намыг аль хэдий нь татан буулгаж хөрөнгийг нь хураагаад удирдагч нарыг нь шоронд хийсэн байгаа. Гүрж, Укорайны ард түмэн золбоолог тэмцэгч болоод хуучин коммунизмын үлдэгдэл болсон шинэ цагийн авлигачдаа аль хэдий нь устгачихса

Avatar

ХЭХЭ 2020-07-10 66.181.188.171

ОДОО ХОЛ ОЧИЖ х**

Avatar

Зочин 2020-07-10 66.181.179.78

Айсан хунд аргал хеделне гэдэг л болж байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж