Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Серби: Эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болох аюултай

Энэ долоо хоногт Белград болон бусад том хотуудад болсон бослого, хөдөлгөөнүүд маш нарийн төлөвлөгдсөн шинжтэй байсан бөгөөд цаашдаа иргэний дайн өдөөх зорилготой байж болзошгүй хэмээн Сербийн батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Хөдөлгөөн анх коронавирусийн эсрэг засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн ч удалгүй хяналтаас гарч, замбараагаа алдан Белград болон том хотуудад залуучууд цагдаагийнхантай мөргөлдсөн байна.

Болсон үйл явдлыг Сербийн батлан хамгаалахын сайд Александар Вулин цэвэр улс төрийн шинжтэй хэмээн үзээд “Энэ бол иргэний дайн өдөөж, төрийн эрхийг хүчээр булаах гэсэн оролдлого. Үүнээс өөр тайлбар байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Батлан хамгаалахын сайд Вулины үзэж буйгаар бол дээрх хөдөлгөөн нь нарийн төлөвлөгөөтэй, нэгдсэн үйл ажиллагаа байсан ба огт санамсаргүй зүйл биш гэнэ. Тэрбээр “Амжилттай, тогтвортой Сербийг хүсэхгүй байгаа хүмүүс компанит ажил өрнүүлж байгаагаас гарцаагүй” хэмээн хэлсэн байна. Балканы хойгт байрлах тус улсад өдгөө халдварын тохиолдол 17 мянга гаруй байгаа бөгөөд Вулины анхааруулсанаар ийнхүү жагсаал, хөдөлгөөн хийх нь халдварын тоог нэмэгдүүлэхээс өөр ид шидгүй аж. Тэрбээр “Өнгөрсөн хоёр өдөрт шинээр халдвар авсан хүмүүсийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ?” хэмээсэн юм.

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич энэ долоо хоногт хөл хориог сунгах талаар зарласанд иргэд бухимдаж, парламентын байрны гадаа цугарчээ. Тэд цагдаа нартай мөргөлдөн, барилгаруу орохыг тэмүүлж байсан тул цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн иргэдийг тараахыг оролдсон аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж