ЭМЯ: Коронавирус илрээгүй, сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлалаа | News.MN

ЭМЯ: Коронавирус илрээгүй, сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлалаа

COVID-19

ЭМЯ: Коронавирус илрээгүй, сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлалаа

ЭМЯ: Коронавирус илрээгүй, сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.10/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 3050 иргэн  ажиглалтад байна. Тусгаарлах байранд 341 хүн шинээр оржээ. Гэрийн тусгаарлалтад 286 иргэн шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 146 дуудлага иржээ. Мөн  АНУ, Казахстан улсаас манай улсын иргэд холбогдож коронавируст халдварын талаар эмнэл зүйн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 8000 гаруй иргэнд тандалт судалгаа явуулахад “covid-19” халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 262 иргэн ирсэн. Зорчигчдоос ХӨСҮТ-д таван хүнийг тусгаарлаад  байна. Цэргийн төв эмнэлэгт таван хүнийг тусгаарласан бол бусад зорчигчийг зочид буудалд тусгаарлалаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-өөс нийтдээ 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүнд байна. Нийт 67 хүн эмчилгээ тандалт хяналтад байна. Өчигдөр орой Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор 42 настай эмэгтэй амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон. Ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 227 болж, 197 эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, July 9, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Архаг зүрх 2020-07-10 66.181.161.96

сэжигтэй тохиолдол нь яаж мэдэгддэг юм бэ? нүдэнд хүйтэн харагдсаныг нь сэжиглээд байдаг юм уу?

Avatar

ЗОЧИН 2020-07-10 103.9.90.98

Ёстой, ёстой наадмаар гэр орондоо байг дээ зайлуул цаашдаа ажил нь улам л их болох байх даа хөөрхийс

Avatar

Зочин 2020-07-10 202.55.188.36

Ene humuusiig naadmaar amaraawal sain l bna eelj gargaj boldoggui ym baih daa

Avatar

Зочин 2020-07-10 202.21.108.21

Наадмаар энэ хүмүүсийг амраая. Хэвлэлийн хурал хэрэггүй, мэдээллээ цахимаар өгнө биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж