ОБЕГ: Нэг хүн живж, 26 айлын гэр үерт урсчээ | News.MN

ОБЕГ: Нэг хүн живж, 26 айлын гэр үерт урсчээ

ОБЕГ: Нэг хүн живж, 26 айлын гэр үерт урсчээ

ОБЕГ: Нэг хүн живж, 26 айлын гэр үерт урсчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн дэргэд “Туул” голд хүн живсэн тухай дуудлага өчигдөр /2020.7.9/ 12.30 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21 км замыг туулан 12.53 цагт очиж иргэн 25 настай иргэн Б-гийн /эрэгтэй/ цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлжээ.

Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амь насаа алддаг гэх судалгаа бий. Тэр дундаа Хар усан тохой нь хүн живэх хамгийн эрсдэлтэй хэсэг юм. Тус хэсэгт буюу нийслэлийн 85 дугаар сургуулийн урд хэд хоногийн өмнө 19, 20 настай залуус живж, амь насаа алдсан юм.

ДАРХАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Хавцал” гэдэг газар /сумаас баруун зүгт 16 км 49.43N 105.75E/ 07.10-ны өдрийн 00:14 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 00:22 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

БОРОО, ҮЕРИЙН УЛМААС АЙЛЫН ГЭР, АВТОМАШИН, ХҮН УРССАНЫГ АВАРЧЭЭ

  • Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн “Баянбулаг” 1 дүгээр гудамжинд /сумын төвөөс зүүн зүгт 3 км/ Үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Т /40 настай, эрэгтэй/ нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
  • Булган аймгийн Бугат сумын Агьт баг “Бугатын эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 53 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/ 07.08-ны өдрийн 17:05 цагт ширүүн усархаг аадар бороо, мөндөр 30 минут орсоны улмаас үер бууж 10 айлын гэр, 7 автомашин гэмтэж, 9 хурга үерт урссан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс очиж ажилласан.
  • Булганаймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хутаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 147км/ 07.08-ны өдрийн 17:15 цагт ширүүн усархаг аадар бороо 1:15 цаг үргэлжлэн орсоны улмаас үер бууж 16 айл, 5 байгууллагын хашаа нурсан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс очиж ажилласан.
  • Өвөрхангайаймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн “Дар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км/ Малчин О-ийн 140 бог мал /20 ямаа, 120 хонь/ “Хөх тойрон” нуурнаас ус уусны дараа хорогдсон тухай мэдээллийг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга07.09-ний өдрийн 15:20 цагт мэдээлсэн. Сант сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 25 км замыг туулан 14:20 цагт очиж ажилласан. /Оторлож явсан малчид малын сэг зэмийг нүх ухаж булсан/
  • Булганаймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн Хуучин багийн төвийн урд /аймгийн төвөөс урд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ “Каунти” загварын дунд оврын автобустай 8 том хүн, 9 хүүхэд Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчиж яваад шаварт суусан мэдээллийг 07.10-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг Даргын тамгын газраас 07.10-ны өдрийн 08:00 цагт Ковш машинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна.
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт баг “Бугатын эх” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/ Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчин явсан “Тоёота акуа” загварын автомашинтай иргэн Э/30 настай, эмэгтэй/, 3 хүүхэдтэй /Б10 настай, эрэгтэй, Н 5 настай, эмэгтэй, С 3 настай, эмэгтэй/ явж байгаад шаварт суусан тухай мэдээллийг 07.10-ны өдрийн 00:27 цагт өгсөн. Тус сумын Засаг Даргын тамгын газрын алба хаагчид 00:42 цагт очиж 45 минут ажиллаж 01:28 цагт татаж гаргасан.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-10 103.212.117.218

Хар усны тохой нийслэлийн 85-р сургуулийн урд хэсэгт гэх шиг ёстой элийрч байнаа.

Avatar

bb 2020-07-10 66.181.168.8

тэр нуурын асуудал ноцтой байна даа, шалгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж