ТЦА: Орон нутгийн чиглэлд хаасан замуудыг нээсэн

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

ТЦА: Орон нутгийн чиглэлд хаасан замуудыг нээсэн

ТЦА: Орон нутгийн чиглэлд хаасан замуудыг нээсэн

Аадар борооны улмаас орон нутагт автозамын зорчих хэсгийг өчигдрөөс хаагаад байв. Тодруулбал, Дархан чиглэлийн автозамыг өчигдөр 23:00 цагаас эхэлж хязгаарласан бол Хөвсгөл-Улаанбаатар, Завхан-Улаанбаатарын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.

Өнөөдөр /2020.07.10/-ийн байдлаар улсын хэмжээнд орон нутагт автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатын хэлснээр Дархан чиглэлийн автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөө өглөө 08:00 цагт нээжээ.

Мөн Лүнгийн чиглэлд автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс нээсэн байна. Гэхдээ  баяр наадмын өдрүүдэд цаг агаарын онц аюултай нөхцөл байдал үүсвэл  орон нутагт зорчих автозамын зорчих хэсгийг хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Баяр наадмын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал нэмэгдэж байгаа тул автозам ачаалалтай байгаа юм. Мөн зуслангийн чиглэлд автозамын ачаалал нэмэгдэх хандлагатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Автозамын ачааллыг зохицуулахаар цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж