COVID-19: Боливийн Ерөнхийлөгч, сайд нар халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

COVID-19: Боливийн Ерөнхийлөгч, сайд нар халдвар авчээ

COVID-19: Боливийн Ерөнхийлөгч, сайд нар халдвар авчээ

Боливийн Ерөнхийлөгч Жанин Аньес коронавирусийн халдвар авсан гурав дахь төрийн тэргүүн боллоо. Өнгөрсөн зургадугаар сард Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Хернандез, энэ долоо хоногийн эхээр Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм.

Үүний зэрэгцээ Боливийн Засгийн газрын гурван сайд тэр дундаа Эрүүл мэндийн сайд Эйди Рока халдвар авчээ. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад халдварын тархалт эрчимжиж, Венесуэл, Боливи, Бразиль улсууд нийт тохиолдлын тоогоор тэргүүлж байна.

Боливийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр Андын нуруунд орших тус улсад нийт халдварын тоо 42 мянга 984 болж, 1577 хүн нас бараад байна. Улмаар зарим бүс нутгуудад эмнэлгийн ачаалал хэтэрч, нөхцөл байдал хүндэрчээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн мэдээлснээр коронавирусийн халдварын улмаас Латин Америкийн бүс нутгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 9.1 хувиар агших гэнэ. Түүнчлэн тус бүс нутагт ажилгүйдэл 13.5 хувиар нэмэгдэж, 44 сая хүн ядуусын эгнээнд шилжих тооцоолол гарчээ.

Дэлхий дахинаа коронавирусийн халдвараар 12 сая 387 мянга 405 хүн өвчилж, 557 мянга 395 хүн нас барж, 7 сая 187 мянга 377 хүн эдгэрсэн байна. Нийт халдварын тоогоор АНУ улс 3,2 сая тэргүүлж, Бразиль 1,7 сая хүн халдвар авснаар хоёрдугаарт бичигджээ. АНУ-д өчигдөр халдварын 8551 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Associated Press, Reuters, Worldometer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж