АНУ-ын Орегон мужийн иргэн 27 настай Ли Купер гэгч залуу “Toyota Land Cruiser” загварын машин хулгайлан цагдаа нараас зугтааж яваад “Buick Regal” загварын өөр нэг машиныг мөргөөд, баригджээ.
Хачирхалтай нь цагдаа нар мөргүүлсэн машины жолооч эмэгтэйг ч мөн түүнтэй хамт баривчилсан байна. Мөргүүлсэн машиныг жолоодож явсан 25 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан ба цагдаа нар шалгалтын явцад эмэгтэйн жолоодож явсан “Buick Regal” машин мөн хулгайн машин болохыг тогтоосон байна. Кристен Николь Беги гэх энэ эмэгтэй дээрх машиныг гурван долоо хоногийн өмнө хулгайлсан байжээ.
Орегон мужийн цагдаа нар Куперыг машин хулгайлсан, цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж зугтаасан хэргээр, харин Кристенийг машин хулгайлсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэх үндэслэлээр шийтгэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: New York Post
Холбоотой мэдээ