Хурдан морьдын уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Хурдан морьдын уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

Хурдан морьдын уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

Баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороо Шинэ нисэх онгоцны буудлын дулааны станцын урд Зуунмод гол 2 салаа үерлэсэн орчимд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, хурдан морьдын уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Сонирхуулахад, Үндэсний их баяр наадамд 385 уралдаанч хүүхэд бүртгүүлжээ.


ШУУРХАЙ: БОРООНЫ УЛМААС ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ

Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ Хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчим тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулсан байна. Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм.

Одоогоор Морины салбар хороо хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлыг харж, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан шийдвэр гаргах юм байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж