ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 15 хоногоор сунгалаа | News.MN

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 15 хоногоор сунгалаа

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 15 хоногоор сунгалаа

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 15 хоногоор сунгалаа

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг  анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ СУНГАВ

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна. Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм. Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.

 АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНААС 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГИЙН ЗЭЭЛ АВНА

Монгол Улсын Засгийн газраасавч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм.  Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 

ЗАСГИЙН ГАЗРЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШАГНАВ

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэгэг, БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, БХЯ-ны ЗХЖШ-ын  Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх, Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн , БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг, ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа, ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч  Ц.Цогзолмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн, СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа.


ЗГ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ 15 ХОНОГООР СУНГАЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 15 хоногоор сунгалаа.

Өмнө нь Улсын онцгой комисс хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан байсан юм.

 


ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр байгуулагдаж, өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх", цаг үеийн яаралтай асуудлын танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан бөгөөд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэхээр болсон байна.

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЯ.СОДБААТАР
2.“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЯ.СОДБААТАР
3.Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
4.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН:

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

songolt 2020-07-10 59.153.113.226

shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina. olon jil tord ajillasan turshlagatai parlamentch tanaar ene zasgiin gazar hvchee negtgej hogjild hvreh baih gej bodoj baina. amjilt hvsey

Avatar

songolt 2020-07-10 59.153.113.226

shine shadar saidad amjilt hvsey

Avatar

vnenii hooloi 2020-07-10 59.153.113.226

Mongol eh ornii huwi zaya uls tord barij baigaa erhem said tvsheedvvdees hamaarna. Ene chuhal alba, erh ymband ashig sonirhlooroo ogoorogch bus, ard tvmnii ireedvid ers oorchlolt sergen mandalt hiih hiij chadah hvmvvsiig tawih zvitei. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj bsan Y.Sodbaatar shadar said bolson n zow

Avatar

/*-*/ 2020-07-10 49.0.212.215

Зөв, бүр сайн сунгах хэрэгтэй байгаа юм, магадгүй он дуустал сунгах хэрэг гарахгүй гэх баталгаагүй

Avatar

Дэлгэрийн оунчимэг 66 настай өвгөн жунай овогтой даваасүрэн 71 насьай 2020-07-10 202.126.90.66

Zob ajil hibel alin ch adilhan ard tumen shu de 1 t ahmaduudiga l demjsen ajilig ehleesee blieedee bi gehed 2013 ond ahmadin oron suutsand orgol ogood odoog boltol tag bna da bi ter ued 58 n nastai bailaa odoo bi 66 nastai bolj bna da obgon maani tarihni hagalgaand orson bi ooroo hpl muu obdogoo soiul gesen bolomjgui bna da 1 oroo tureesin bair olgoj tus bolooch de

Avatar

zuv hun 2020-07-10 202.126.88.60

Tsar tahal duusah boloogui bid taivshirch bolohgui. ediin zasagt hundrel uchruulj bgaa ch dotroo aldahguin tuld ingj shgiidverleh n zuv bolov uu.

Avatar

Зочин 2020-07-10 202.126.89.101

СУНГА СУНГА ДАХИН СУНГА.

Avatar

Зочин 2020-07-10 103.229.123.191

Дэлхий хуучин шиг байдалд дахиж орохгүй гээд тэр ДЭМБ нь зарлаад байсан биз дээ тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал мөнхөд байх шаардлагатай болж байгаа юм биш үү үл тоомсорлоод хөл хорио өндөржүүлсэн бэлэн байдлаа бууруулж цуцалсан улс орнууд балраад байгаа юм биш үү

Avatar

Б.Энхбаяр 2020-07-10 103.10.22.34

Манай Монголд коронавирусын дэгдэлтэээс үүсэх санхүүгийн эрсдэлийг хаах бизнес уул уурхайгаас өөр байхгүй.
Учир иймд азаа үзэж баримталсан дэлгэмээ энэ хэвээр нь үргэлжлүүлбэл магадгүй өвсний эрсдэл буурсны дараа аялал жуулчлалаар орлого олж, санхүүгийн гарзаа нөхөх бодлого барьж буй нь эрсдэлтэй боловч, үүнээс өөр гарц байхүй.
Хориог дэмжиж байна. Бараг дараа жилийн 4 сар хүртэл ч үргэлжлэж магадгүй.
Амжилт хүсье, Уйггүй хүн уул нүхлэдэг гэдэг шүү дээ.
Уучлаарай эрхэм уншигчдаа

Avatar

Bold o 2020-07-10 223.38.27.77

Hurelsuh ee horio tseeree sungasan bol noediin naadam aa boliochee hudalch pop holduu Hurelsuh ee chi ooriigoo doromjilj bn daa ..horio sungalaa geh naadam hiine geh gah gah gah holduu Hurelsuh eee

Avatar

Улсболд 2020-07-10 66.181.161.2

Энэ цар тахал дэлхий даяар газар авч олон хүний амь насыг авч одож байгаа энэ үед тун зөв шийдвэр гаргалаа. Хэдий дотроо алдаагүй ч гэсэн сонор сэрэмжээ алдаж болохгүй энэ үед төр засаг ард иргэд гээд дор бүрнээ хариуцлагатай байж энэ өвчнийг даван туулах хэрэгтэй. Засгийн газрын нийт гишүүддээ ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-07-10 59.153.113.65

2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 15 хоногоор сунгасан юм яагаад кино театр нээгдээд байгаа юм бол, яагаад наадам хийгээд байгаа юм бол. МАН яаг юунаас айгаад байгаа юм бол.

Avatar

Taliin huu 2020-07-10 103.26.194.161

undurjuulsen belen baidliig hugatsaag sungasan nu mash zuv shiidvar bna.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-10 150.129.142.95

Наад сайд нарынхаа нэр, усыг сайтар хянаж хараач ээ. Шал хуучин мэдээг тэр чигээр нь тавтьчихсан байх юм. Сайдад нэр дэвшиж буй гээд яраалгайд тавьсан байна. Тэнэг сэтгүүлчид нэртэй оромцогууд. Ёстой ониготой юмаа.

Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар гэнээ,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,

Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,

Avatar

Зочин 2020-07-10 202.55.188.43

odoo hereg baigaa yumuudaa, buh humuus deerees uls yorchid bugd l haa hamaagui bainashdee

Avatar

Зочин 2020-07-10 60.100.246.128

Дарга цэрэггүй наад сүржигнэлээ больж үз.тртэй тэргүй бүгд хөдөлгөөнд орцон зугаалж амраад явжил байна.

Avatar

бөабөа 2020-07-10 43.228.131.110

Солиор наад хоригоо сулла. Хамаг ажил бизнес уналаа МАНгаруудаа.

Avatar

Иргэн А 2020-07-10 103.26.195.71

Амжилт хүсье ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ. Хэт туйлширалгүй бас алгуурлахгүйгээр ажлаа сайн хийнэ гэдэгт ард иргэдийнх нь төлөөлөл ИТГЭЖ БАЙГАА шүү

Avatar

zuv hun 2020-07-10 202.126.88.60

ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье

Avatar

зочны индэр 2020-07-10 66.181.161.123

Эрч хүчтэй эхлүүлж байна шүү яаран сулруулж болохгүй гэдгийг анхаарах нь зөв.Ажлын амжилт хүсье

Avatar

Иргэн99 2020-07-10 202.55.188.43

Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Үүндээ ч шадар сайдаар Я. Содбаатар-г томилсон нь гарцаагүй. Энэ хүн богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийж чаддаг чадварлаг улс төрч тиймдээ ч улс эх орныхоо өмнө үүрэг хүлээн зогсоо биз

Avatar

Иргэннн 2020-07-10 202.55.188.37

Ерөнхий сайд, Шадар сайд хоёр маань санаачлагатай чадвартай байна шүү. Үнэхээр л төрд удаан ажилласан туршлагатай гэдгээ харуулж байна. Эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүсье

Avatar

Иргэнн 2020-07-10 202.55.188.37

Ёстой л нэг ажлыг эрч хүчтэй эхлүүлж байна даа. Бүгдэд нь ажлын амжилт хүсье. Эх орон ард түмнийхээ талд зогсож их бүтээн байгуулалт хийгээрэй. Ард иргэд бид чинь итгэж найдаж хүлээж байна шүү дээ

Avatar

Зочин 2020-07-10 202.131.240.147

hul horiog sungasan ni zuv bolno shuu.

Avatar

зочны индэр 2020-07-10 66.181.161.123

шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд их итгэл хүлээлгэж байна аа.Учир нь шадар сайдаас нь эхлүүлээд төрд туршлагатай хүмүүс байгаад бахархалтай байна.Ажлын амжилт хүсье

Avatar

Ochoo 2020-07-10 66.181.161.93

Zasgiin gazriin biy bureldehuundee ajliin undur amjilt husey. Shadar saiddaa tusgailan bayarlalaa gej helmeer bna. Gadaadaas irgedee tatan avah ajillagaag erchimjuulen yaraltai arga hemjee avch ajillaj bna. Tsaashid ene ercheeree ajillaarai.

Avatar

zochin1 2020-07-10 192.82.65.55

Я. Содбаатар шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье.

Avatar

zochin1 2020-07-10 192.82.65.55

Я. Содбаатар шадар сайддаа ажлын амжилт хүсье.

Avatar

zochin13 2020-07-10 192.82.65.55

Я. Содбаатар шадар сайддаа ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-07-10 172.90.226.68

Содбаатар ажлаа ч бараг хүлээж аваагүй байхад пялдагадаад байгаа этгээдийг ил тод болгож ямар санаатай ингээд байгааг илчлээд өгөх хүн байна уу. Бялдуучилж хорлох гээд байгаамуу?!

Avatar

Иргэннн 2020-07-10 202.55.188.37

томилогдоод ажлаа хүлээж аваад хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээж бхад чинь яагаад ийм сөрөг сэтгэлгээтэй байдаг юм бэ?

Avatar

Бороо 2020-07-10 202.55.188.43

Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Шадар сайд Я. Содбаатар ч бас мундаг улс төрч хүн шүү

Avatar

Содоо еерее юм бишуу 2020-07-10 103.10.23.254

Содоо еерее еертее баяр хургээд байдаг нь яажаагаан

Avatar

Зочин12 2020-07-10 192.82.65.55

Я. Содбаатар сайддаа ажлын өндөр амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-07-10 66.181.184.73

Содбаатарыг олон түмэн жигшиж бна. Огцоруул.

Avatar

Ochoo 2020-07-10 66.181.161.93

Olon tumen bish uuruu l jigshij bh shig bna. Muu heleh zuilgui bolohoor iim yum bichij suugaa yumuu. Harin ch shadar said bolson daruidaa chuhal ajluudiig ehnees hiij ehelj bna. Demjih btal doromjlood suuj bga taniig gaihaj bna.

Avatar

Ochoo 2020-07-10 66.181.161.93

Olon tumen bish uuruu l jigshij bna daa. Harin ch shadar said bolson daruidaa olon asuudald garts gargalgaa hiin saishaamaar ajillaj bna.

Avatar

Баяраа 2020-07-10 66.181.161.93

Olon tumen bish uuruu l jigshij bna daa. Harin ch shadar said bolson daruidaa olon asuudald garts gargalgaa hiin saishaamaar ajillaj bna.

Avatar

Зочин 2020-07-10 202.21.108.37

Baganuur gedeg shine hottoi bolson yum uu?

Avatar

зочин 2020-07-10 203.91.115.50

Тэнгэрийн муухай арилдаг Хүний муухай арилдаггүй гэдэг Содбаатар гэгч ЖДҮ зээл хулгай хийж авсанаа мэдэхгүй гэж мэлзэж байсан одоо шадар сайд болоод маш их хэмжээний хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа тэгээд хулгай хийчихээд би мэдэхгүй гээд хуучин шигээ ТВ камерийн өмнө улаан цагаан худлаа хэлээд зогсож байх юм биш биз дээ айн Ерөнхий сайдаа ЗГХЭГ-ын дарга нараа Содбаатарыг байнга хянаж шалгаж байгаарай даа

Avatar

123zochin 2020-07-10 202.126.90.116

Содбаатарын ЖДҮ-гийн асуудал өөрт хамааралгүй гээд ЦЕГ шийдвэр гарчихсан. тэгсэн ч ёс зүйн хариуцлага хүлээгээд сайдын ажлаа өгсөн, сонгуульд ч нэр дэвшээгүй бусаддаа үлгэр дууриал болсон хүн. Одоо төрд ямар ч өр байхгүй. хариуцсан ажлыг нь хийлгэх л үлдлээ.

Avatar

Зочин 2020-07-10 103.57.95.191

9 сарын 1

Avatar

Зочин 2020-07-10 122.201.24.143

Sunga sunga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж