Кино театрууд нээгдэж эхэллээ | News.MN

Кино театрууд нээгдэж эхэллээ

Кино театрууд нээгдэж эхэллээ

Кино театрууд нээгдэж эхэллээ

Цар тахлаас үүдэн хямралд нэрвэгдсэн аж ахуй нэгжүүд үүдээ нээж эхлээд байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 1-ны өдрөөс кино театруудын үйл ажиллагааг нээсэн.

Гэвч кино театрууд ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлтгэл ажлаа саяхнаас хангаж дууссан тул ийнхүү эхнээсээ үүдээ нээж эхлээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас кинотеатруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахих, нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг 1.5 метрт барих, амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг зөвлөмж шаардлага тавьж буй. Энэ шаардлагыг кинотеатрууд хэрхэн хангаж байгааг энэ удаа сурвалжиллаа.


“ӨРГӨӨ-2” КИНО ТЕАТР ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутаг “Өргөө-2” кино театр өнөөдрөөс үүдээ нээж байна. Тус газар өчигдрийн байдлаар хүүхэд залуусаа хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байлаа. Цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйжүүлэлтээ бүрэн хийж дууссан бол мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг байршуулах, дутуу гэж үзсэн зүйлсээ цэгцэлж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлтгэж байв.

Хамгийн гол үзвэрийн танхимд үзэгчид 1.5 метрийн зай барих боломжтой юу гэдгийг сонирхвол нэг зааланд 50-иас доошгүй хүн суухаар тооцож аль болох зай баримталжээ.

Тухайлбал, 100 хүний суудалтай үзвэрийн танхимд 50 хүн байх бол 50 хүний суудалтай танхимд 15 хүн байх зэргээр зохицуулалт хийжээ. Мөн нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс касс, үзвэрийн танхимд үйлчилгээний ажилчид хяналт тавьж үзэгчдэд зай барих шаардлага тавихаас гадна тэмдэг байршуулах нь. Кино театр өнөөдрөөс үүдээ нээхдээ үзэгчдэд амны хаалттай үйлчлүүлэх, гараа ариутгах,  1.5 метрийн зай барих шаардлагыг тавих юм байна. Тус кино театрын зохион байгуулагчийн хэлснээр хоёрдугаар сараас хойш хаалгаа барьсан нь эдийн засгийн хувьд том цохилт болсон ба одооноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч алдагдлаа бүрэн нөхөж чадахгүй гэдгийг хэлж байв. Мөн долдугаар сарын 1-нд үүдээ нээх бэлтгэл ажил бүрэн хангагдаж дуусаагүй байсан тул саяхнаас л дотоод хяналтаараа бэлтгэл ажил бүрэн хангагдлаа хэмээн үзэж өнөөдрөөс үүдээ нээж байгаа нь энэ юм байна. Тус кинотеатрын бусад салбарууд  ч бас бэлтгэл ажлаа бүрэн хангасан тул өнөөдөр ажиллах юм.

ТЭНГИС КИНО ТЕАТР ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ЭХЛЭВ

Тэнгис кино театр өчигдрөөс /2020.07.09/  үзэгчдэд нээлттэй болжээ. Үүдээр нь орвол гараа ариутгахыг зөвлөж байв. Харин амны хаалтаа буруу зүүсэн болон зүүгээгүй бол маскаа зөв зүүх, масктай үйлчлүүлэх шаардлага тавьж байлаа. Үйлчилгээний танхимд төсөөлснөөс цөөн хүн кино үзэхээр үйлчлүүлж байгаа нь харагдав. Оройн 16:00 цагийн орчимд кино театраар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, залуус байх аж. Үзвэрийн танхимд мөн л 1.5 метрийн зай барих ба кассанд дугаарлахад ч мөн зай барих юм. Кино театрт санасныг  бодоход олон хүн цуглаж дугаарласан бөөгнөрсөн асуудал байхгүй ч кино театрын ажилчид үйлчлүүлэгчдэдээ хатуу шаардлага хяналт тавьж байлаа. Тус кино театрын зарим ажилчдын хэлснээр үзэгчид зааланд амны хаалттай байх ч үзвэрийн танхимд орж кино үзэхдээ маск  зүүдэггүй зөрчил тохиолдлууд гарсаар байгаа аж.

ЗААЛАНД МАСК ЗҮҮЧИХЭЭД ҮЗВЭРИЙН ТАНХИМД МАСКАА ХАЛААСАЛЖ БОЛОХГҮЙ

Тус кино театрын ажилтан, хамгаалагч Б.СҮХБАТ: 

-Үзэгчид биднийг харахаар маскаа зүүж, үзвэрийн танхим руу орохдоо маскгүй сууж байна. Үзвэрийн танхимд үйлчилгээний болон хамгаалалтын ажилчид хяналт үзэгчдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэв амны хаалтаа зүүх шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн үйлчлүүлэгчийг үзвэрийн танхимаас гаргах арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ хүмүүс зөвлөмж шаардлагыг маш сайн биелүүлж байна. Маск зүүж, гараа ариутгаж байна. Үйлчлүүлэгчдийн тухайд аль болох хоорондоо зай барьж байна. Бас төсөөлснөөс ачаалал бага байна. Гэхдээ орой ачаалал ихэсч магадгүй юм. Үйлчүүлэгчдийн ихэнх нь хүүхэд залуус. Манай хамгаалалтын албаны хувьд кинотеатр хаалттай байх хугацаанд ч ажиллаж байсан. Хамгийн гол нь үйлчүүлэгч, үзэгчгүй байхад кинотеатр эзгүйрдэг юм билээ.

Тус кино театраар үйлчлүүлж буй хүүхэд залуусын хувьд найз нөхөд, гэр бүл, хосоороо үйлчлүүлж байх. Тоглоомын төвөөр нь орвол удаан хугацаанд хөл хорионд орсон залуус ёстой л стрессээ тайлж уйдаа нь гарч байгаа бололтой. Кино театраар үйлчлүүлж буй хүүхэд залуусын тухайд кино театр нээгдэхийг удаан хүлээсэн гэнэ.

КИНО ТЕАТР ТӨСӨӨЛСНӨӨС ЦӨӨН ХҮНТЭЙ БАЙНА

Иргэн Х.АМАРБАЯСГАЛАН: 

-Кино театр ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сайн баримталж байгаа л санагдлаа. Ажилчид нь маш сайн шаардлага тавьж байна. Үүдээр нь ороход халуун хэмжиж, гараа ариутгахыг зөвлөж байна лээ. Удаан хугацааны дараа кино театр нээгдэж байгаа нь маш гоё санагдаж байна. Ер нь үүдээ нээхийг нь удаан хүлээсэн. Харин төсөөлснөөс цөөн хүн байна. Зарим нь кинотеатр нээгдсэнийг мэдээгүй юм болов уу.


Иргэн А.ОЮУНДАРЬ: 

-Цар тахлаас үүдэн залуус бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байгаагүй. Одоо кино театрууд нээгдэж байгаад баяртай байна. Харин төсөөлснөөс цөөн хүнтэй байна. Кинотеатрын ажилчид бас маш сайн хяналт, шаардлага тавьж байна. Маскаа эрүүн дороо зүүхгүй байхыг хүмүүст анхааруулж байна билээ. Кинотеатр нээгдэхийг удаан хүлээлээ.


11 настай А.ТЭМҮҮЛЭН: 

-Найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэсэн. Даанч  кино үзэх гэсэн 13-аас дээш насны хүмүүст нээлттэй гэнэ. Гэхдээ л кино театр нээгдсэнд баяртай байна. Хаалттай  байхад нь их уйдсан. Хурдан нээгдээсэй гэж хүлээсэн. Кинотеатрын ах эгч нар маскаа зүүгээрэй, гараа ариутгаарай гэж зөвлөж байна билээ. Халуунд маск зүүх хэцүү санагддаг гэлээ.


 

Кино театрууд дотоод журмаараа ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм хангалттай хэмээн үзсэн бол хэдийд ч үйл ажиллагаагаа явуулж, үүдээ нээж болох нь. Дараа нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас кино театруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм байна. Кино театруудын хувьд нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад илүүтэй анхаарч байгаа нь анзаарагдав.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-10 202.21.108.56

PC тоглоомын төвүүдийг нээгээчээ, энэ залуус чинь архинд живж гүйцлээ

Avatar

Зочин 2020-07-10 192.82.70.178

Пс нээгдэхээр архи уухгүй? Ямар гээчийн үмбүү логик вэ, гах гах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж