УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөж, өөрийн бүтцийн байгууллага болох байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүн, дэд хороодын дарга нарыг томилсон юм. УИХ-аас таван чиглэлд онцгой анхаарч ажиллах бөгөөд байнгын хороод, дэд хороод ирэх наймдугаар сард зарлагдах ээлжит бус чуулган хүртэл хийх ажил ихтэй гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
- Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
- Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар
- Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
- Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням
- Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцна.
Тусгай хяналтын дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан
- Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг
- Улсын Их Хурлын гишүүн С.Батболд
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан
- Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцах юм.
Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчлөхөөр шийдвэрлэснийг дэмжив.
Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
- Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
- Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
- Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
- Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг дагнан хариуцах бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
- Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
- Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.
Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
- Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар
- Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
- Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.
Хүнд үйлдвэрлэлийн дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
- Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар
- Улсын Их Хурлын гишүүн Б. Чойжилсүрэн
- Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
- Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин
Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.
Хүний эрхийн дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа
- Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
- Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
- Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцна.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:
- Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
- Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал
- Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
- Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд
- Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг дагнан хариуцаж ажиллах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ